“K-Cover Dance” тэмцээн болно
2017/10/14
Share |

"АЙ ЭЙЧ СИ” ХХК-аас жил бүр зохион байгуулдаг “K-Cover Dance” тэмцээн нь энэ удаа БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацитай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2017оны 10сарын 15-ны өдөр 13:00 цагт Улаанбаатар Палас  концертийн  их танхимд болох гэж байна.

Тэмцээний ивээн тэтгэгчээр Солонгос олон улсын их сургууль болон БНСУ-ын нуруу нугасны Олон улсын НЭ эмнэлэг оролцож байна. Энэ удаагийн тэмцээн нь БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд “K-Cover Dance”тэмцээний дараа 15:00 цагт 2018 оны “Пёнчанг”-ийн өвлийн олимпийн танилцуулах арга хэмжээний тоглолт болох ба тоглолтонд  БНСУ-ын топ стар Сонгхүн, “The King” хамтлаг болон тус байгууллагын элч дуучин С.Гантогоо нарын тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой.

“Ай Эйч Си” ХХК – нь  2011 оноос хойш жил бүр энэхүү тэмцээнийг зохион байгуулж ирсэн бөгөөд БНСУ-д тэтгэлэгээр суралцах боломж, зөөврийн комьпютр гэх мэт шагналын сантай, Монголын өсвөр үе залуучуудад зориулсан тэмцээн юм. “Ай Эйч Си” ХХК-ийн ерөнхий захирал ноён Квон Ик Сон нь монголын өсвөр үе залуучуудын дунд тус тэмцээнийг жил бүр зохион байгуулах бөгөөд Солонгос Монголын  харилцаа  болон “Халлю буюу Солонгос давалгааг” таниулах болон бусад олон арга хэмжээг зохион байгуулхаар төлөвлөж байна.

БНСУ-ын аялал жуулчлалын төрийн өмчит корпорацийн суурин төлөөлөгч Пак Чон Үн нь “Солонгосын аялал жуулчлалын талаар Монголын зах зээлд илүү их шинэлэг мэдээллийг сурталчилан таниулахын тулд хичээнгүйлэн ажиллаж байгаа бөгөөд та бүхэн 2018 оны “Пёнчангийн өвлийн олимпийн танилцуулах арга хэмжээний Солонгос Оддын тоглолтыг үнэ төлбөргүй хүрэлцэн ирж үзэж сонирхоорой.

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.