Жүжигчин Б.Навчаа, топ модель Д.Пүрэвсүрэн нар дахин нярайлсан уу
2017/10/25
Share |

“Лардьма” кинонд хамтарч ажилласнаас хойш хуурай эгч дүүс болтлоо дотноссон жүжигчин Б.Навчаа, топ модель Д.Пүрэвсүрэн нарын нөхөрлөл өнөөг хүртэл бат бөх хэвээр. Бэлтэй эрчүүдийг бээлий шиг сольж явсан топ модель бүсгүй өнгөрсөн хугацаанд багагүй томоожиж, өдгөө гурван ч хүүхдийн ээж болоод байгаа.

Бизнесмэн нөхрийнхөө хайр ивээлээр юунд ч санаа зовохгүй аж төрж суугаа топ бүсгүй маань иогоор хичээллэж, уран нугараачаас дутахааргүй уян налархай болсон. Харин түүний дотны найз, хуурай эгч болох жүжигчин Б.Навчаа олон жилийн хойно хоёр дахь хүүхдээ төрүүлж, дахин гэр бүлийн амьдрал зохиогоод амжсан.

Хэний ч өмнө бууж өгөхөөргүй хэлтэй амтай гэгддэг энэ адтай эмэгтэйг чухам ямар эрийг түшсэн бол гэхээс байж ядах хүүхнүүд олон. Тэдний нүд, чихийг амраачих “нөхөр” өдий болтол ил гараагүй тул жүжигчин Б.Навчаа “Би ямар ч байсан эхнэртэй эр эргүүлж, айлын гэр бүл үймүүлээгүй” гэж бардам хэлж сууна. Тэгвэл тун саяхан тэрбээр топ модель Д.Пүрэвсүрэнтэй хамт авахуулсан энэхүү зургаа олонд дэлгэжээ. Нярай хүүхдүүд тэвэрсэн олны танил бүсгүйчүүдийг дахин нярайлав уу гэх хардлага олны дунд хөвөрсөн ч, топ модель Д.Пүрэвсүрэн үүнийг “Кино зураг авалт” хэмээн няцаажээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.