Бүжиг дэглээч Г.Ган-Очирын экс эхнэр Г.Уянга дуучин бус фитнесс модель болжээ
2017/10/30
Share |

Урлагийн ертөнцөд “Boom toun” хамтлагаараа анхлан танигдаж, улмаар хошин шогийн “Өнгөт инээд” продакшинд харьяалагдаж явсан жүжигчин Г.Ган-Очир сүүлийн жилүүдэд бүжиг дэглээч гэгдэх болсон. Манайдаа л томоохонд тооцогддог шоу тоглолт, цэнгээнт нэвтрүүлэг, реалити шоунд бүжиг дэглээчээр ажиллаж байгаа авьяаслаг залуу маань хэдийнэ дөчин насны босго давсан ч гэлээ, хэн хүнийг алмайруулсан адтай нэгэн.

Гэвч гэр бүлийн тал дээр нэлээд бүтэл муутайхан яваа мань эр 2012 онд өөрөөсөө арав гаруй насаар дүү, “Universe best of songs-2010” наадмын шилдэг оролцогч Г.Уянгатай нижгэр хурим хийсэн ч төдөлгүй залуухан эхнэртээ хаягдаж хоцорсон гэгддэг. Дуу, бүжигт тун ч авьяастай Г.Уянга бүсгүй нижгэр хурим хийгээд удаагүй байхдаа “Universe best of songs-2012” наадмын шилдэг оролцогч Н.Мөнх-Эрдэнэтэй амраглаж буйгаа олонд дэлгэснээр эрхэм бүжиг дэглээч маань дөч гарсан насандаа дахин гоонь эр болсон нь нотлогдсон билээ.

Тэгвэл дуучин, бүжигчин Г.Уянга сүүлийн жилүүдэд фитнессээр эрчимтэй хичээллэж, улсын хэмжээний тэмцээн уралдаанд амжилт үзүүлж эхэлжээ. Эрүүл, өв тэгш бие галбиртай болохыг эрхэмлэсэн дуучин бүсгүй саяхан манай улсад зохиогдсон “Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн”-ий “Фитнесс модель” төрөлд алтан медаль хүртсэн байна.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
TOwn
2017-10-30 16:08:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.