Трансжендер Б.Солонго: ХЯМД хүүхнийг сул дорой эрчүүд хүрээлдэг юм...
2017/10/30
Share |

Багагүй зовлон бэрхшээл туулан байж санасан бүхэндээ хүрсэн трансжендер мисс Б.Солонго ёстой л өөрийнхөө юу хүссэнийг хийж, тааваараа амьдарч яваа. Банкны захирал, гадаад найз залуутай болсон гэдгээ олонд дэлгэсэн тэрбээр үнэтэй бэлэг сэлт, тансаг амьдрал дунд умбаж суугаагаа “Угаасаа надад ирэх ёстой зүйл” хэмээн тодорхойлдог.

Тиймдээ ч, гоё сайхан эд зүйлээс гадна гоо сайхны мэс заслаараа ихээхэн бахархдаг Б.Солонго саяхан ийнхүү ээлжит нэгэн “афоризм”-аа хэлсэн аж. “Эмэгтэй хүн ширхэг акуркаар өөрийгөө үнэлбэл эр хүн хайрцаг шүдэнзний хэмжээнд таныг харна. Гудамжинд “Тамхи байна уу” энэ тэр гээд эрчүүдээс гуйж байгаа хүүхнүүд үнэхээр хямд харагдаж байна. ХЯМД хүүхнүүдэд сул дорой эрчүүд, ухаалаг бүсгүйчүүдийг хүчирхэг эрчүүд хүрээлдэг юм” хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Хэдийгээр хүйсээ солиулж, эмэгтэй хүн гэгдэх болсон ч тэрбээр жинхэнэ охид хүүхнүүдэд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг нэгэн. Энэ ч утгаараа, трансжендер мисс маань охид хүүхнүүдийг өөртөө арчаатай, үнэ цэнээ мэдэрдэг, эрчүүдийн өмнө итгэлтэй байж сурах тал дээр ийнхүү хатуухан үгс чулууджээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.