Секс билэг тэмдэг байхаас залхсан дуучин С.Хишигжаргалыг хэн өөрчлөв...
2017/10/31
Share |

“Киви” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, дуучин Б.Ангирмаагийн ивээлд багтаж, уран бүтээлийн замналаа төвөггүйхэн эхлүүлсэн тэрбээр шаргал үс, тачаангуй төрхөөр имижээ бүрдүүлж байлаа. Эрчүүдийг урин дуудсан янагийн үгстэй хайрын дуу, эротик клип, халуухан төрхөөрөө ёстой л нэг гайхуулж явсан дуучин С.Хишигжаргал Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн “сайн дүү” хэмээгдэж, хэсэгтээ хэвлэлээр цоллуулж байсан нь нууц биш.

Олны танил нэлээд хэдэн эрчүүдтэй нэр холбогдоод авсан дуучин бүсгүй маань саяхнаас найз залуугаа албан ёсоор танилцуулж, ганц бие амьдралдаа цэг тавьсан гэдгээ дуулгаад байгаа. Тэр ч байтугай, сүүлийн үед “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллах болсон дуучин маань стиль имижээ эрс өөрчлөөд амжиж.

Сэтгэл татам сайхан инээмсэглэлтэй нь ихээхэн зохицож байсан шаргал үснээсээ уйдаж, алдарт Мерилэн Монро шиг секс билэг тэмдэг байхаас залхсан Хишгээ даруухан нэгэн болж “хувирчээ”. Үснийхээ өнгийг хараар будуулж, нэвтрүүлэгт оролцохдоо урт үс залгах болсон дуучин маань урьд өмнөхөөсөө нэлээд өөр харагдаж байгаа биз. Магадгүй, эрчүүдийг “байлдан дагуулсан” халуухан бүсгүйн өөрчлөлтийг рок попын “төмөр хатагтай” Б.Ангирмаа шаардсан ч байж болох юм.  

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.