Трансжендер Солонго: DZ man өвөө ямар гээчийн чивэлт бузар ноён нуруу вэ...
2017/11/02
Share |

Сүүлийн өдрүүдэд хэвлэлийнхэн дунд жинхэнэ утгаараа шуугиан тарьж, цахим ертөнцөд хэн хүнгүй шогширч суугаа жигшмээр нэгэн мэдээллийн эзэн бол олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг гуай. Хэдий 74 насыг зооглож яваа ч гэлээ, телевизийн хойморт тухлан буй тэрбээр долоон настай хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үзүүлэхээр завдсан хэрэгт сэжиглэгдэн, урьдчилан хорих төвд саатуулагдаад байгаа.

Тавхан настай охин бэлгийн хүчирхийлэлд өртсөн, 17 уулчин осолдож амиа алдсан харуусмаар мэдээлэл нийгмийг цочроогоод байгаа энэ үед түүний талаархи мэдээ ёстой л нэг олныг бухимдуулаад авсан. Арга ч үгүй биз. Үзэгч түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн эрхэм сэтгүүлч, цагтаа бас рок попын тайзан дээр гялалзаж явсан авьяаслаг хүнийг хэн тэгнэ чинээ санах билээ.

Тэгвэл энэ талаар трансжендер Б.Билгүүн буюу Солонго өөрийн цахим хуудаснаа “Пээш, DZ man өвөө яасан гэчих вээ. Энэ залуусын ороо нь тэгтлээ ороод эхнэр дээрээ дийлэхгүй нялхас руу дайраад байгаа нь ямар гээчийн чивэлт бузар ноён нуруу вэ” хэмээн халаглан бичжээ. Хэдийгээр олны зүгээс ирэх дайралт, хэл амыг үл тоож явдаг ч түүнд төрсөн сэтгэгдлээ ийнхүү “фэнүүдээсээ” нуусангүй.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ãåðîèí ìîñêâà çàêëàäêà как найти вену в паху купить БеладонР½Ñƒ Ð—Ð²ÐµÐ½Ð¸Ð³Ð¾Ñ €Ð¾Ð´ Героин в Соль-иле
2017-12-27 03:39:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.