Ноён Бондгорын эхнэр СТА цолтой залуу дуучдыг “Ичиж амьдар” гэв
2017/11/16
Share |

Сүүлийн үед цахим ертөнцөд урлагийнхан, тэр дундаа залуу уран бүтээлчдийн дунд ихээхэн асуудал дэгдээж байгаа зүйл нь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг болоод байна. Өөр хоорондоо хэд хуваагдаж, энэ цол тэмдгийг энгэртээ зүүгээгүй л бол дуучин гэх ухааны яриа газар авснаас тэр үү. Дуучин Ц.Амарбаяр буюу сонсогч фэнүүддээ ноён Бондгор нэрээрээ танигдсан дуучин залуугийн эхнэр өөрийн үзэл бодлоо ийнхүү илэрхийлээд авчээ.

Цахим ертөнцөд бараг дуучин нөхрөөсөө илүүтэй олны анхаарлыг татах болсон Б.Золзаяа “Нэг дуу дуулчихаад, бөхийн өргөөнд тоглолтоо хийж, баахан олон дуучдын цуваа тоглолт хийчихээд ичихгүй СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН цол тэмдэг зүүгээд явж байгаа залуу дуучдын энгэрт нь байгаа ТЭМДЭГ ИЧИЖ байгаа байх даа.

Төрийн шагнал ямар ч үнэ цэнэгүй... Хэн дуртай хүний энгэрт зүүгдээд явж байдаг зүгээр л нэг ТӨМӨР болж дээ. Хүний өмнөөс ичнэ гэдэг гутамшиг байлтай... Өөрсдөөсөө харин ичихгүй яаж яваад байдаг байна аа, энэ ДУУЧИД. Тодорхой хэмжүүртэй, босготой болгомоор юм.

Миний ханийн өвөө Баруун Монголын нэрт бүжиг дэглээч БААТАРЫН ЛХАСҮРЭН гэж Монгол бүжгийн хөдөлгөөнүүдийг хүртэл зохиож байсан, одоог хүртэл бүжгүүд нь тайзнаа амьдарсаар байгаа тийм агуу хүн байсан. Өвөө минь СТА байж байгаад л өнгөрсөн. ЖИЧ: Миний хань урлагт 10-аад жил уран бүтээлээ хийж байгаа хэдий ч өвөөгийнхөө насаараа хөдөлмөрлөж байж авсан шагналыг 10 жил дуулаад авах дэндүү ичмээр зүйл гэж надад ярьдаг юм. Ийм л хүндтэй шагнал байж дээ” хэмээн ихэд урамгүйхэн бичжээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
1
2018-10-30 10:37:38
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.