Нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн “нүд сохлом” тансаг даашинз хүнийх байв уу
2017/11/16
Share |

МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чадварлаг нэвтрүүлэгчдийн нэг бол Б.Ичинхорлоо. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрбээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцсон явсан сайхан бүсгүй. Олонд танигдаад удалгүй МҮОНРТ-д ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.

Тэгвэл олны танил, сайхан бүсгүй маань МҮОНРТ-ийн 50 жилийн ойн баярт чамин загвартай тансаг даашинзаар гангарч ирсэн нь хэн хүний анхаарлыг эрхгүй татсан. Зарим хэвлэлд тодотгон бичсэн шиг нэвтрүүлэгч Б.Ичинхорлоогийн “нүд сохлом” тансаг даашинз хэсэгтээ л ярианы сэдэв болж, сайхан бүсгүйн атаархам сонголтын талаар бишгүй нэг шуугисан.

Түүний нөхөр болох НИТХ-ын дарга С.Амарсайханыг эхнэртээ туйлын халамжтай, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг хэмээн ам уралдан магтсан нь ч бий. Гэтэл нэвтрүүлэгч бүсгүйн энэ тансаг даашинз түүний үеэл дүү, мисс Б.Хандынх гэх яриа олны дунд тархжээ. “UBS” телевизийн нэвтрүүлэгчээр ажиллаж байсан мисс, жүжигчин Б.Ханд өнгөрсөн жил энэхүү даашинзаар шинэ жилийн үдэшлэгт гангарч явсан юм байх. Харин саяхан зохион байгуулагдсан ойн баярынхаа арга хэмжээнд нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо түүнтэй яг адилхан даашинз өмсч ирсэн нь ийнхүү хардлага төрүүлээд байгаа юм. Үеэл эгч дүүс өөр хоорондоо даашинз солилцов уу, аль эсвэл яг адилхан даашинзаар хоёулаа хийлгэсэн үү, бүү мэд.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.