“Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяр хөөрхөн эхнэрээ “Хүүхдийн элч” болголоо
2017/11/20
Share |

Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зохион байгуулсан “Нийслэлийн хүүхдийн элч”-ийг тодруулах, андгай өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр болж, нийт есөн дүүргээс сонгогдсон эрхмүүдийг олонд танилцууллаа. Хүүхдийн эрх ашгийг хамгаалж, нийгэмд тэдний дуу хоолойг хүргэх зорилготой “Хүүхдийн элч” нарын дунд олны танил цөөнгүй хүмүүс багтсан байна.

Тухайлбал, рок попын тайзнаа “Киви” хамтлагаараа танигдсан дуучин Б.Халиун Хан-Уул дүүргийн “Хүүхдийн элч”-ээр сонгогдсон бөгөөд нийслэл, дүүрэгтэйгээ хамтран ажиллаж, олон зүйлийг хийж бүтээхээ амласан. Харин түүний нөхөр болох дуучин О.Анхбаяр нь өдгөө ХУД-ийн ИТХ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа төдийгүй арав гаруй жилийн өмнө “Хүмүүнлэгийн элч дуучин”-аар сонгогдож байсан нэгэн.

Хэдийгээр улс төрийн карьер хөөж, хүмүүнлэгийн чиглэлээр ажиллахаа больсон ч гэлээ, мань эр дуу хуураас холдоод чамгүй удсан хөөрхөн эхнэрээ “Хүүхдийн элч” болгох хүсэл сонирхлоо умартсангүй. Уг сонголтыг ХУД-ын хүүхэд багачууд “хийсэн” гэх боловч улс төрийн тавцанд нэлээд рейтинг өндөртэй яваа О.Анхбаярын хувь нэмэр ч нэлээдгүй байгаа гэх хардлага олны дунд тархаад амжив.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.