Хөл хүнд С.Ариунбилэг амрагаасаа алмаазан шигтгээтэй сүйн бөгж авчээ
2017/12/08
Share |

“Гоёл” наадмын 14 дэх “Топ модель” гэгддэг мисс С.Ариунбилэг анхны амьдралынхаа адармаатай түүхийг хэнээс ч нуудаггүй. Эмэгтэй хүнд арай л ахадсан гэмээр хүнд ачааг нуруундаа үүрч, амьдрал ахуйгаа өөд татахын тулд борви бохисхийлгүй ажилласан гэх тэрбээр таван жилийн дараа “тэсэрч” орхисон.

Хэдийгээр түүнийг топ модель болсон даруйдаа эр нөхрөө хаясан гэх таагүй нэр хоч дагасан ч гэлээ, асуудал бүхнээс шантраагүй гэдэг. Тиймдээ ч охиноо аваад төрхөмдөө буцсан С.Ариунбилэг мэргэжлийнхээ дагуу Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрүү нүүрний эмгэг судлалын тасагт эмчээр ажиллах болсон.

Энэ сацуу чинээлэг найз залуутай болсноо албан ёсоор зарлаж, хагацаж салахааргүй мэт дурлалцаж явсан топ бүсгүй нэг л өдөр дахин ганцаар хоцорсон түүх бий. Гэвч хэсэг хугацааны дараа дахин шинэ хайр дурлалтай учирч, өдгөө хоёр дахь амьдралаа зохиох гэж буйгаа олонд дэлгээд байна. Амраг залуугаасаа алмаазан шигтгээтэй сүйн бөгж авсан топ С.Ариунбилэг хөл хүндтэй болсноо “Гоёл” наадмын тайзан дээр ийнхүү “зарласан” билээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.