“Sweetymotion” хамтлагийн халуухан Сүндэрээ хоол хийж чаддаггүй юу
2018/01/11
Share |

Хамтлагийнхаа уран бүтээлийг үргэлжлүүлэхийн сацуу гэр бүлийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж, МАН-ын ирээдүйтэй боловсон хүчин гэгддэг Н.Нямбаяртай ханилсан дуучин Г.Сүндэрмаа өдгөө айл гэрийн эзэгтэй, бяцхан охины ээж болоод байгаа. Өмнө нь амьдрал зохиож, мөн л охинтой болж явсан Н.Нямбаярын хувьд “Sweetymotion” хамтлагийн халуухан бүсгүйтэй учир ургуулснаас хойш гэр бүлээ орхиход хүрсэн гэлцдэг.

Хэдэн сар болзсон олны танил хосууд хэвлэлийнхэний дуранд өртөж, энэхүү харилцаагаа ил тод зарлахаас өөр аргагүй байдалд орсон. Төд удалгүй дуучин Г.Сүндэрмаа ч хөл хүндтэй болсноо мэдэгдэж, гэр бүлийн амьдрал зохиохоор сэтгэл шуударсан нь үнэн. Алс холын Америкт долоон жил ажиллаж, амьдарч байгаад ирсэн дуучин бүсгүйн хувьд олон ч эрийн зүрх сэтгэлийг булаасан халуухан нэгэн.

Тиймдээ ч нярайлаад удалгүй уран бүтээлдээ орсноор барахгүй, иог болон фитнессээр хичээллэн урьдын гоолиг бие галбираа хялбархан олж авсан. Харин тэрбээр саяхан “Ахлах тогоочийн заавраар” шоу нэвтрүүлэгт оролцохдоо хоол хийх урлагт тийм ч сайнгүй гэдгээ харуулж орхилоо. Дуучин бүсгүйд заавар өгсөн ахлах тогооч төдийгүй үзэгчдийн зүгээс цөөнгүй шүүмжлэл ирсэн бөгөөд Г.Сүндэрмаа нэлээдгүй тэвдэж, гэр ахуйн зарим хэрэгслүүдийг ч хэрхэн ашиглахаа мэдэхгүй байсан нь олон хүний сэтгэлийг гонсойлгожээ.

С.Бамбар

Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
Нэр байна!
1 - 0
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
    Нэр байна!
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
yamr muhai nudend huitenshg ev havgu huhn bee
2018-01-12 05:39:43
umnuh zurguudiig n haraarai arai amid, odoo zohison zohiogui mes zasal hiilgeed plastic baby boltson neeh aimar ganbolor n hamaagui deer gants davhraa hiilgeed zogsson bh
2018-01-12 09:17:01
Ymar ch sportlog bie haana bhgui bj humuus pd yum zaagaad bhaar omnoos ichih yum. Baliar turanhai ev havgui.
2018-01-12 17:21:40
энэ хүүхэн сайхан бүсгүйчүүдийн тоонд орохгүй ээ харваас царай муутай хэтэрхий туранхай бас гэрийн ажилд муу хоол хийж чаддаггүй азгүй эр хүн энэнтэй суудаг байнаа
2018-01-15 14:46:28
энэ хүүхэн сайхан бүсгүйчүүдийн тоонд орохгүй ээ харваас царай муутай хэтэрхий туранхай бас гэрийн ажилд муу хоол хийж чаддаггүй азгүй эр хүн энэнтэй суудаг байнаа
2018-01-15 14:47:10
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.