Хайрын дууны хамтрагч, халамжит нөхрийнхөө ачаар уран бүтээлдээ эргэн орж, бие даасан цомгоо гаргахаар ажиллаж байгаа дуучин Б.Халиунаа гоо сайхандаа өөрчлөлт хийжээ. Нэгэн цагт “Киви” хамтлагийн халуухан бүсгүйчүүдийн тоонд багтаж явсан тэрбээр хамрынхаа хэлбэрийг засуулахаар шийдэж, “дурлалын эрхтэн”-дээ мэс хүргэсэн аж.
Гоо сайхны мэс ажилбар хийлгэснээр хамрынхаа самсааг багасгаж, нурууг нь өндөрлүүлсэн дуучин бүсгүй оны өмнөхөн баярын нэвтрүүлэгт орохдоо шинэ төрхөө харуулсан байна. Урлагийн бүсгүйчүүдийн нэгэн адил гоо сайхны мэс заслыг сонгосон түүний “шинэхэн” хамрыг одоохондоо төдийлөн олон хүн мэдээгүй байгаа бололтой.
Гурван хүүдээ охин дүү төрүүлж өгөхөө амласан дуучин Б.Халиунаа нөхрийнхөө дэмжлэгтэйгээр урлагтаа эргэн ирж, өөрийн соло дуунуудыг бичүүлж эхэлсэн аж. “Яг түүн шиг” реалити шоунд оролцсоноос хойш энд тэндхийн арга хэмжээнд тасралтгүй уригдах болсон авьяаслаг бүсгүй маань улам ч үзэсгэлэнтэй болжээ.
С.Бамбар