Хүчилтөрөгч ялгаруулж байх ёстой ногоон байгууламж “ХӨНЖИЛ”-д ороогдоод л байж байг уу?
2018/12/31
Share |

Ногоон байгууламж бол аливаа улс, хотын хөгжлийн түвшинг илэрхийлдэг хэмжүүр гэдгийг нэхэн дурдаад нийслэл хотынхоо төв гудамж Энхтайвны өргөн чөлөөний зун цагийн өнгө төрхийг эргэн саная. Ямар ч төлөвлөлтгүй энд тэнд тарьсан модод, хэлбэр дүрс муутай улиас, хэт их хөрөнгө зарцуулж донж маяг тааруухан тарьсан дөрөв тавхан зүйлийн нэг наст цэцэг, нэг нүхэнд олноор нь багшруулан тарьсан хайлаас. Эдгээрээс хамгийн таагүй дүр төрх нь дэлхийн өөр аль ч хотод байдаггүй  “үхсэн модод”.  Энэ бол ууланд жамаараа ургаж байсан модыг дуу чимээ, утаа тортог, тоостой хотын гудамжинд шилжүүлэн суулгаж стресст оруулан “булшилсан”-ы  жишээ.

 

 



Шилмүүст төрлийн модны үндэсний системийг, ялангуяа гол үндсийг гэмтээвэл амьдрах чадваргүй болдог. Байгалийн жамаараа ургасан том моддын үндсийг гэмтээхгүй ухаж авах нэн түвэгтэй. Том тогоолж ухна, тийм хэмжээний нүх үлдэнэ. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ  хатаж үхдэг. Ууланд ийм л гамшиг үлддэг. Харин хотод авчирч тарьсан мод гурав дөрвөн жил өөртөө хуримтлуулсан шим тэжээлээр амьдарсаар аргагүй эрхэнд хатаж үхдэг. Өнөөдөр эдгээр моддын байж байгаа байдал нэг иймэрхүү л байна. Гэтэл хотын даргын үүрэг гүйцэтгэж байгаа эрхэм үүнийг стандартын дагуу арчилж байгаа гэсэн тайлбарыг өгч байна.

 

 

 

 

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ Д.ДАЯНДАЛАЙ

ЗУРАГЧИН Д.АМАРЖАРГАЛ 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ene setguulch jaahan ym unshihguidee.
2019-01-02 10:01:31
3
2019-01-27 23:29:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.