Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа эрхэлдэг ААН байгууллагад хяналт, шалгалт хийлээ
2019/05/02
Share |

Гашуун сухайт хилийн боомтод нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагад аймгийн Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан мэргэжлийн байгууллага албан хаагчид хяналт шалгалт хийлээ. Энэхүү шалгалтад 24 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулж нийтлэг зөрчил дутагдлыг засаж залруулах, хууль журмын дагуу хийж хэрэгжүүлэх ажлуудыг анхааруулав. Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага бүрийг тус тусад нь үнэлж тоосжилтын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх бодит ажлуудыг хийж хэрэгжүүлэх, хог хаягдал, эрүүл ахуйн зөрчил дутагдлыг арилгах, гэмт хэрэг зөрчил аваар ослыг бууруулах үйл ажиллагааг хуулийн байгууллагуудтай хамтарч сайжруулах хэрэгтэйг онцоллоо. Жолооч нарын аюулгүй байдлыг хангаж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хууль дүрэм журамд нийцэхүйц үйл ажиллагааг эрхэлж байхыг Цагаан хадны Нүүрс ачиж буулгах талбайн үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагад зөвлөж анхааруулав.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
hezee hj heregjuuleh gd bga yum be
2019-05-05 21:08:42
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.