“Тост тосон бумба” үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдсэн иргэд нэмэгдсээр байна
2019/07/05
Share |

Байгалийн үзэсгэлэнт Тост, тосон бумбын нурууны эко систем устах аюул нүүрлэсэн эсэх, энэхүү бүс нутагт нүүрсний олборлолт, тээвэрлэлт явуулж эхлээд буй “Сауд Гоби Коэл Транс” компани хууль зөрчсөн эсэх, нутгийн иргэдийн эрх ашиг зөрчигдсөн эсэхийг тодорхой болгох зорилгоор бүх талыг оролцуулсан “Тост тосон бумба” үндэсний хэлэлцүүлэг энэ сарын 29-ний даваа гарагт Төрийн ордонд болох гэж байна. 

Уг хэлэлцүүлгийг зохион байгуулах санаачилгыг “Эрс шинэчлэл хөдөлгөөн” ТББ, “Байгаль хамгаалах Говийн иргэдийн санаачилга” ТББ хамтран гаргасан бөгөөд хэлэлцүүлгээр нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх үр дүнд хүрэхээр зорьж байгаа юм. 

"Тост тосон бумба" үндэсний хэлэлцүүлэгт оролцохоо мэдэгдэн, бүртгүүлсэн иргэд нэмэгдсээр байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Л.Батчулуун, ЗДТГ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга Б.Пүрэвтулга, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Б.Батсайхан, Аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын газрын Уул уурхай эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Э.Ганхуяг, Аймгийн Засаг даргын дэргэдэх ахмадын зөвлөлийн дарга Б.Зандраа, Гурвантэс сумын Даланзадгад хот дахь нутгийн зөвлөлийн дарга Н.Хандмаа, "Говь гурван сайхан" байгалийн цогцолборт газрын захиргааны дарга Б.Батсаруул нар одоогийн байдлаар оролцохоо мэдэгдээд байна.








Хэлэлцүүлгийг хэвлэл мэдээлэл болон нийгмийн сүлжээгээр шууд дамжуулах бөгөөд оролцох хүсэлтэй иргэн бүрт нээлттэй юм. Хэлэлцүүлэгт оролцох хүсэлтэй иргэд 88225144 утсаар болон Фэйсбүүк дэх Хархүү Мандахбаяр Mandakhbayar Kharkhuu пэйжээр холбогдох боломжтой.


 


1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Хүүхэд имй насан дээрээ хөөрхөн байдаг юм. Баялаг бүтээгсдийн холбооны ерөнхийлөгч Даваабаяр гэж нэг нөхөр яг ингээд лөөрийнхөө зураг хөргийг тавиад л мэдээ цувуулаад байдагсан. Тэр санаанд орж байх чинь. Мандахбаяр энэ хоёр ах дүү нар юм болов уу? Нэг жижигхэн мэдээг дагуулж 6 удаа зургаа тавьдаг нь яаж байгаа юм бол?
2019-07-05 18:23:33
ih zuv zaluu......bid nutag ornooroo demjij bna.amjilt Mandaa
2019-07-07 05:38:06
ЗӨВ ОДОО ЭНЭ ЗАЛУУГИЙН ҮЕ НАСНЫХАН ЭНЭ УЛС ОРНЫ ТӨЛӨӨ МАНЛАЙЛЖ ТЭМЦЭХ БОЛСОН ШҮҮ ХҮҮХДҮҮДЭЭ
2019-07-08 19:41:21
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.