Рианна солонгос сэтгүүлчдийг гомдоожээ
2019/09/24
Share |

АНУ-ын дуучин Рианна Өмнөд Солонгосын нийслэл Сөүлд болсон арга хэмжээнд бүтэн хоёр цаг хоцорч очсоны улмаас хэвлэл мэдээллээр шүүмжлүүлж байна.

Рианна энэ сарын 17-ны 17.00 цагт “Artistry and Beauty Talk”-д очих ёстой байсан боловч сэтгүүлчдийн өмнө 19.00 цагт гарч иржээ. Ихэнх сэтгүүлчид хүлээхээс залхаж, арга хэмжээг орхин явсан байна. Дуучин түгжрэлээс болж хоцорлоо гэж тайлбар хийсэн ч үнэндээ энэ үед инстаграмаар шууд нэвтрүүлэг хийж байсан нь илэрснээр буруутан болон хувирчээ.

2010 онд Рианна Сөүлд болсон хэвлэлийн бага хуралд бүтэн цаг хоцорч байсан удаатай. Дуучин уучлал гуйсан ч Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллүүд одоо болтол шүүмжилсээр байгаа юм.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.