Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын том хүү кино найруулагч Чингүүн, залуу жүжигчин Г.Сэлэнгэ нарын хурим саяхан болж өнгөрлөө.
Тэд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд хуримаа хийж, албан ёсоор айл өрх болцгоожээ. Урлагийн гэр бүлээс мэндлэн гарсан хосын хуримын хүндтэй гэрчээр мөн кино урлагийн салбарын уран бүтээлч, жүжигчид болсон харагдана.
Эгэл даруухан, ойр дотнын хүмүүсийнхээ хүрээнд болж өнгөрсөн тэдний хуримын зургууд нь олны хайрыг татаж байгаа юм.