ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр зэхэж байна
2020/04/24
Share |

ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт Сэлэнгэ аймагт нэр дэвшихээр зэхэж байна.

Ийн сүүлийн үед Ардчилсан намын туг болж явсан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд, Баабар нар гар нийлж байгаа нь нэгэнт ил боллоо

Оффшор данстай асуудлыг сөхөж тавьсан ч Швейцарийн прокуророос хэрэг үүсгэх нөхцөлгүй гэдэг албан бичгээ манай хууль хүчний байгууллагууд руу илгээсэн. Үүний дараа Нийслэлийн прокуророос Оюу толгойтой холбоотойгоор түүнийг яллагдагчаар татсан тогтоолоо хүчингүй болгосон. Одоогийн намын дарга С.Эрдэнэ намын тамгаа авангуутаа С.Баярцогтын намын гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн. Сүүлийн үед Ардчилсан намын туг болж явсан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Да.Ганболд, Баабар нар гар нийлж байгаа нь нэгэнт ил болсон. Тиймээс Ардчилсан нам лидерүүдээ алдаж, ангал руу аажим унаж эхлээд байна.

Энэ удаагийн сонгуульд тэд бие дааж нэр дэвшсэнээр АН-ын санал хуваагдана уу гэхээс МАН-ын санал хуваагдахгүй юм. Тиймээс Ардчилсан нам доторх талцал хуваагдал нь тэднийг сонгуульд ялагдуулах хамгийн том зэвсэг болно.

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.