КОВИД-19: НБА-гийн тоглогч асан шоронгоос суллахыг хүсэв
2020/04/28
Share |

“Лос-Анжелес Лейкерс” багийн тоглогч асан Кермит Вашингтон коронавирусний халдвар авах эрсдэлтэй байгаа тул өөрийг нь шоронгоос суллахыг хүсжээ.

TMZ –д бичсэнээр Кермит “Энд халдвар авах эрсдэл маш өндөр байна. Шоронд маш олон хүн амь насаа алддаг. Миний үлдсэн ялыг гэрийн хорионд өнгөрүүлэх шийдвэр гаргахыг хүсье. Зөвхөн Шүүх л миний амь насыг хамгаалж чадна” гэж мэдэгджээ.

Вашингтон энэ жил 68 настай. Тэрбээр Африкийн ДОХ-ын халдвар авсан хүүхдүүдэд туслах сангийн хөрөнгөөс нэг сая ам.доллар завшсан хэргээр 2018 онд зургаан жилийн ялаар шийтгүүлсэн юм.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.