Шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа Т.Билэгжаргалыг хорих ангид хуваарилна
2020/05/29
Share |

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн лхагва /2020.05.27/ гарагт болсон. Шүүх бүрэлдэхүүн яллагдагч Т.Билэгжаргалд 2.8 жилийн хорих ял оноосон юм. 

Тэгвэл Т.Билэгжаргалыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Учир нь, шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ирсний дараа ялыг нь эдлүүлэх хорих ангид хуваарилах юм. Энэ талаар албаныхнаас тодруулахад "Т.Билэгжаргалыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болж ирээгүй байна. Ирэхээр нь хорих ангид нь хуваарилж, ялыг нь эдлүүлнэ" гэх тайлбарыг өглөө. 

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.