Гурван сартай охиноо тэврээд ЗУРГААН ДАВХРААС ҮСЭРЧ, амиа хорложээ
2020/05/30
Share |

Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн орон сууцны зургаадугаар давхраас 30 гаруй насны эмэгтэй гурван сартай хүүхэдтэйгээ хамт үсэрч нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг өчигдөр /2020.05.29/ 19:00 цагийн орчимд болсон байна. 

Цагдаагийн бие бүрэлдэхүүн хэргийн газарт очиход 1983 онд төрсөн эмэгтэй У нь гурван сартай охин Т-г тэврэн өндрөөс унаж нас барсан болох нь тогтоогджээ. .

Энэ талаар албаныхнаас тодруулахад "Бага насны хүүхэдтэйгээ хамт унаж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Одоогоор хэргийг шалгаж байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна" гэх тайлбарыг өглөө. 

Урьчилсан байдлаар, гэр бүлийн хүчирхийллийн улмаас ийм үйлдэл хийхэд хүрсэн байж  болзошгүй гэх нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж. 


 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
MAN, AN-g songoj ogt bolohgui. Tednii balag!
2020-05-30 19:06:32
eh buu uzegd, !!! ymar ich daramt be????, chairan chuuched,charain altan ami. Mongold amidrach ich auultai, yaandaa yaan !!!!
2020-06-01 11:47:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.