Лео Месси үнсэлцдэг клипэнд оролцжээ
2020/06/08
Share |

Пуэрто-Рикогийн рэп дуучин Residente “Antes Que El Mundo Se Acabe” (Дэлхий сөнөхөөс өмнө) дуунд өнгөрсөн сард клип хийсэн билээ. Найман минутын турш клипэнд гарах 113 хос хайр дурлалаа илэрхийлж, үнсэлцдэг энэхүү уран бүтээлийг одоогийн байдлаар 17 сая хүн үзэж сонирхоод байна.

“Дэлхий сөнөхөөс өмнө бид үнсэлцэх ёстой” гэдэг нь дууны гол үзэл санаа.

Клипэнд дэлхийн өнцөг булан бүрийн хосууд төдийгүй маш олон алдартан оролцжээ. Жүжигчин Бен Аффлек Ана де Армасийг, Рики Мартин өөрийн нөхөр Жван Йосефийг үнсэх бөгөөд хөл хорионы үед бүгд өөрсдийнхөө зургийг авчээ.

1:57 минут дээр Лео Месси гэргий Антонелла Рокуццог үнсэнэ.


Харин 2:40 минут дээр Пауло Дибала сүйт бүсгүй Сабатинигаа үнсэж байна.

“Бид хэзээ ч коронавирус шиг цар тахалтай учирч байгаагүй. Гэхдээ энэ цар тахал ч бидэн шиг эв нэгдэлтэй таарч байгаагүй. Олон үндэстний үнсэлтэд баярлалаа. Хэрэв энэ үнэхээр төгсгөл бол бид энэ төгсгөлөөс ч сайн сайхныг олж чадна. Гэхдээ энэ бол эхлэл” гэж дуучин Residente уран бүтээлээ тайлбарласан байна.

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.