Монголын парламент киргиз гишүүнтэй боллоо
2020/06/25
Share |

“Өчигдөр /2020.06.24/ болсон Монголын УИХ-ын сонгуульд киргиз нэр дэвшигч ялалт байгууллаа” гэж CentralAsia онцолжээ.

Тус сайтын мэдээнд “УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулсан ч орон нутгийн хэд хэдэн тойрогт АН-ын нэр дэвшигч сонгогч олны итгэлийг хүлээсэн билээ. Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Буланы Бейсен бол киргиз хүн. Гавьяат эмч тэрбээр тойрогтоо ялж чадсан. Харин энэ аймгийн үлдсэн хоёр мандатыг МАН-ын молхы омгийн казах Хавдисламын Баделхан, Телуханы Аубакир хоёр авлаа.

АН-ын төлөөлөгч Б.Бейсен паспорт дээр нь казахын Шеруши Курман омгийн хүн гэж бичигдсэн байгаа ч киргиз. Өлгий хотын эмнэлэгт ажилладаг, мэс засалч. Монголд 3000 орчим киргиз хүн байдаг. Тэд Улаанхус, Сагсай, Бугат, Ногооннуур суманд амьдардаг” гэж бичжээ.


1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.