Төрийн суудалд ”заларсан” 3 бөх
2020/06/25
Share |

УИХ-ын 2020 оны найм дахь удаагийн сонгуулиар МАН үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсан билээ. Монголын төрд урлаг, уран сайханчид болоод бөх, спортынхон хэзээний л ээлтэй хандаж ирсэн.

Тэгвэл энэ жил төрийн түшээгээр гурван бөх сонгогдлоо.

Далай, Даян, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүнээр дөрөв дэх удаагаа сонгогдож байна. Тэрээр энэ жил Хэнтий аймгаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нартай зэрэгцэн багаараа ялалт байгуулав.



 

Завхан аймгаас нэр дэвшсэн Гарьд Ц.Цэрэнпунцаг бөхийнхөө хувьд жудагтай, сайн ч барилддаг хэмээн түмэн олонд үнэлэгддэг. Харин энэ жилийн сонгуульд тойргоосоо нэгдүгээрт бичигдэж, УИХ-ын гишүүн болох нь.



 

Д.Сумъяабазар аварга цолоо 2006 оноос хойш хадгалж буй. Улс төрд хөл тавьснаас хойш тэрээр ийн гурав дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байна.




1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.