Эрчүүд нүцгэлэхгүй л бол энэ эмо ертөнцөд яахин аяга хоолоо олж идэх билээ. Эцэст нь нүцгэлсэн хойно нь сая нэг хэн болохыг нь сонирхож хит ярианы эзэн болгож байгаа юм. Комеди клубын залуус гэж бие ч үгүй царай ч үгүй нөхөд анх бүтэн тайчиж алмайруулсан нь хаа очиж байгаа оносон. Тэдний араас ээлжит тайчигч залуус гарч ирлээ. Тэгээд бас болоогүй, эвлүүлэгт өртөхөөрөө баярлахыг яана. Бүсгүйчүүд ингэж бөөнөөрөө нүцгэлбэл лав олигтой үг дуулахгүй. Одоо тэгээд яахав эр хүйстэй төрсөн нь тэдний аз юм байлгүй.
Ж.Билэгт