Л.Халтар сайд нууцаар Дарханы зам руу “оргов”
2020/09/11
Share |

Сонгуулийн салхи сэвэлзээд ирэхээр л улс төрийн хэдэн поп нөхдүүд бүр л попрох аргаа олж ядах юм. Олон ч хүнийг бэртэж гэмтээн, амийг нь авсан Дарханы замыг зам гэхэд ч хэцүү. Хөөрхий өөр зам байхгүйгээс хойш, дасан зохицож явсаар эгэл борчууд нь насаа элээж дуусав. Замаа засна гэсээр ам бардам суусан хичнээн сайдууд суудлаа солив доо. Одоо байгаа ЗТХ-ийн сайд Л.Халтар сонгуулийн сургаар айдастай замаа хаацайлахаар сэтгүүлчид дагуулан нууцаар Дарханы зам руу хөдөлсөн гэнэ.

Толгойг нь удирдан залж байж, Дарханы зам гэхээр амандаа ус балгаад суучихдаг сайд дарга нар энэ мэт үйлдлээрээ өөрсдийнхөө үнэн төрхөө илчлээд хаячих юм. Энэ замаар хичнээн өрхийг өнчрүүлж, хэр их хөрөнгийг цааш нь харуулж, улс төрийн тоглоомоо хийсээр байх вэ, сайд аа.

З.Пунцаг

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
МУИС-д сэтгүүлчийн анги байдаг гэнээ. Нэг муу хуушуур буузны мэргэжилтэн чинь. Сэтгүүлч чинь телевиз, сонинд байдаг мест. Гүндалайгийн авгай нь МУИС-д сураагүй, боловсролгүй.
2020-09-14 15:45:42
МУИС-д сэтгүүлчийн анги байдаг гэнээ. Нэг муу хуушуур буузны мэргэжилтэн чинь. Сэтгүүлч чинь телевиз, сонинд байдаг мест. Гүндалайгийн авгай нь МУИС-д сураагүй, боловсролгүй.
2020-09-14 15:45:47
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.