Шөнө унтуулдаггүй байсан, horny бүсгүйгээсээ салсан модель С.Эрдэнэцогт зургаан жилийн дараа шинэхэн найз охиноо танилцууллаа. С.Төгсөөс салсны дараахан хэвлэлд ярилцлага өгөхдөө 200 гаруй бүсгүйтэй унтсан гэдгээ шууд утгаараа хүлээн зөвшөөрөөгүй ч тэр хавьцаа байгаа гэж хэнэггүй хэлсэн хүн бол тэр. Загвар өмсдөг цөөн хэдэн эрчүүд дундаас биеэ хөгжүүлж, бодибилдингээр хичээллэдэг түүний араас хуулирах охидын тоо ч тасардаггүй. С.Эрдэнэцогт ч нэг бүсгүйн төлөө тэгтлээ удаан чаргууцалдаад байх уйггүй залуу биш гэдгээ хэвлэлээр ч, сошиалд ч нуулгүй илэрхийлдэг.
Тэгэхээр түүний шинэ найз бүсгүйд Ээгийг татах эгэлгүй авьяас байсан байж таарах нь. С.Төгс ч даруу төлөв байсаар Ээгийгээс салсан юм биш. Хэн, хэнийх нь нарийн явдал дуусахгүй, хоорондоо үл ойлголцож салсан нь өдий зургаан жилийг үдсэн хэрэг. Ийн олон жилийн дараа Ээгийгийн найз бүсгүй тодорсон нь экс эхнэр С.Төгсийн чигчий хуруунд хүрсэнгүй гэж түмэн олон жиг жуг хийж сууна. Загварын ертөнцөд цахиур хагалж, охидын хүсэмжит хархүүгээр тодорч явсан Ээгий ийн “single” статусаа арчиж хаяв. Даанч фэн бүсгүйчүүд намхан, даруухан, хэний ч мэдэхгүй найз бүсгүйд үнэхээр урам нь хугарав
Ж.Билэгт