Цадахаа мэддэггүй мангас гэх юм уу, хаашаа юм?
2020/10/13
Share |

Улсын цирк, музей хоёроо буцаан авна гэсэн Соёлын сайд С.Чулууны хэлсэн үг хэрхэн биеллээ олох бол. Циркийг өмчөө болгож авсан Аса аварга чаддаг юм бол аваарай л гэчихсэн байгаа. Харин энэ асуудалд зохиолч Р.Эмүжин дургүйцлээ илэрхийлэв.

Тэрээр "Аваргын зүрх үхэж байна гэхээр ай мөн ядуу хорвоо шүү.

За манай энэ цэцгэнд төөрсөн эрвээхэй, циркт бүдэрсэн аварга болсон шүү дээ. Бөх хүн бүдүүн өвсөнд гэгчээр Улсын циркийн байшинд улгүй шороодож, ухаангүй дурлачихаад яваа их аварга инээдтэй бөгөөд эмгэнэлтэй харагдаж байна. Мань эрд Улсын циркийн байшин улсын нэр гаргадаг энэ урлагаас илүү, угтаа өөрийнх нь нэр нүүрээс илүү үнэтэй байж дээ. Ингээд бодохоор мөн ч ядуу байгаа юм шүү. Хүүхэд шуугиж, циркчид сургуулилт хийж, үе үе гаднын цирк ирж инээд хөөр бэлэглэдэг байсан Улсын циркийг Д.Дагвадорж 2007 онд менежмэнтийн хувьчлал нэрээр өөрийн болгосноос хойш Монголын циркчид гудамжинд гарч, морь чоно гээд сургуультай амьтад нь орох оронгүй үрэгдэж, залуу үеийнхнийг бэлтгэн гаргадаг Циркийн сургууль шороотой асар, шорон шиг пудвол хэсээд явж байдаг болсон.

Харин нөгөө циркийн дугуй байшин маань уушийн газар, засвар, машин тэрэгний чимэг гоёо зардаг хар зах болов. Хамгийн сонин нь 13 жилийн турш Улсын циркийн байрыг зориулалтын дагуу ашиглаж чадаагүй, менежмэнтийн хувьчлалын хууль дүрмийг зөрчсөн хэрнээ манай ялгуусан хүчит их аварга байшинг нь буцаагаад өгчихнө гэхээр л хамаг зүрх зориг нь үхээд яваа хүн гээд болохоор ээ мөн шалихгүй хорвоо, ялихгүй их шунал юм. За тэгээд Аса аварга хаана юу ч хандивлаж туслаад нэмэргүй, бүхэл бүтэн урлаг сөнөөн байж байшинг нь түрээслүүлж олсон мөнгөнөөсөө л хялайлгаж байгаа нь тэр шүү дээ. Улсынхаа нэрийг арлын Японд гаргалаа гээд ужиг шагнал, урт амбиц нэхээд явдаг бол Улсын циркийнхэн дэлхийд дээлтэй Монголынхоо нэрийг өөрөөс чинь илүү гаргаж, өнөө ч дуудуулсаар яваа шүү. Адилдаа адил, авсан шунасан нь харин энэ хүн. О.Магнайгаас эхлээд одооны даргаар нь удаалаад Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан Аса аваргаас байшингаа авч циркчдэд өгөх гээд бардаггүй дээ. Энэ их аварга тэр дугуй байшинд ингэтлээ шунаж, тэгтлээ хүнээ алдах гэж байдагаа бас. За үүнийг хамгийн ойлгомжтой үгээр бол шууд дээрэм гэдэг юм.

Монгол түмэн харсаар байгаад урдаа барьдаг циркчидээ, Улсын циркийн байшинтайгаа, урлаг соёлын бүхэл бүтэн нэг төрөлтэй хамт энэ хүнд дээрэмдүүлж байна. Одоо цагт олны нүдэн дээр ингэж ил цагаан дээрэм хийчихээд инээгээд явж байдаг ичгүүргүй хүнийг юу гэх вэ? Ганц байшин, газар хоёрт нь аль хэдийнэ өвдөг шороодож, өчиг тавьчихаад байгаа хэрнээ домогт их аварга гэхээр дороо дэвхцээд явахыг яана. Бод доо, 13 жил...нэгэн үеийн хүүхдүүд циркгүй өсч, циркийн урлагийг танилгүй өндийж байна. Цирк ирэхгүй, Аса аварга залгичихсан гэж тэдэндээ зүгээр л шулуухан хэлчихэж байхаас даа. Аса аварга гэж хэн юм бэ гэж тэд лав асууна. 

Цадахаа мэддэггүй мангас гэх юм уу, хаашаа юм?" хэмээн сошиал хуудастаа нийтэлжээ. 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Далдагадорж зүгээр сумо бөхчин юм шт..
2020-10-13 10:46:54
Бага байхад мөсөн . Одой хүний. Амьтны. Агаарын. Оросын гээд мөн олон янзын гоё гоё үзүүлбэртэй циркыг үзэж өссөн дөө. Одооны хүүхдүүдэд үзэх цирк даан ч алга. Цирк циркээрээ л байгаасай.
2020-10-13 11:24:52
Ерөнхийлөгчөө та энэ тал дээр анхаарлаа хандуулж монголын ирээдүй болсон хүүхдүүдэд циркийн барилгыг авч өнөх ёстой. Менежментийн хувьчлалаар авчихаад зориулалтаар нь ашиглаагүй учраас улс буцаан авах ёстой шүү дэ
2020-10-13 12:09:31
Энэ мэт баячууд буян үйлдэж хандив өргөнө гэж юу байхав ядаж нэмж улсын өмчийг луйвардаж авдагаа болиосой. Ийм байж хөгжил, шударга ёс ярьсан шоучид
2020-10-13 12:13:30
anhnaasaa yu gej zarsin
2020-10-13 15:37:27
Ene tom bietei joohon huuhedee end tend buruu zuruu yum hiigeed helj yariad baihad ni aav eej ni hajuu deregdees ni helj yarij surgadgui yum uu?
2020-10-13 15:57:05
Ene hun yag yu hiigeed Mongol ulsiin domogtavarga geed baidag yumbe yooy eleg eleg, Mongol ulsad bol yu ch hiigeegui harin Mongol ulsiin hurungu mungu gazar shoroog luivriin argaar avsan hulgaich hun gej boddog. Humuujilgui, tuluvshuugui, shunahai, arkhichin geed avah yumgui buduun teneg zerleg dee.
2020-10-13 21:34:13
Хэдхэн грамм алт гээд солиороол байсан чөлөөт бөхийн холбоог бас л самарсан да.. Долгорсүрэнгийн дүнхүү хүүхдүүд... !!!!!
2020-10-13 22:20:24
эд нар одоо үед ингэж дур зоргоороо аашилж байгаач ач зээ гуч нь үйл лайг нь эдлэх нь үнэн
2020-10-14 10:10:41
эд нар одоо үед ингэж дур зоргоороо аашилж байгаач ач зээ гуч нь үйл лайг нь эдлэх нь үнэн
2020-10-14 10:12:17
bid bugdeeree ganch Chirkee buchaaj avach estoi!!! ,bidniich yg odoo buchaaj og????
2020-10-14 10:51:52
Zuv unen zuiliig bichjee, avarga akh novshrood l....
2020-10-14 12:21:53
Улсын циркийг төрд /ард түмэнд/ буцаажөгч болно оо. Тэгэхдээ Дагвадорж аваргын энэ барилгад зарцуулсан мөнгийг буцааж өгөөд авах юм байгаа биз дээ. Овоо л юм зарцуулЖ засаж тохижуулсан байх.Хүний хувийн өмчийг зүгээр булааж авах гэвэл энэ чинь жинхэнэ улайм цайм дээрэм болж буруу жишиг тогтоно.
2020-10-14 16:47:30
Fb дээрээ янз бүрийн пост тавиал ;; хүмүүсийн пялдагдсан комментуудыг харвал та нар хөх инээд чинь хүрэх вий.. мань сумоч үүндээ маш дуртай... дүнхүү бөх...
2020-10-14 18:46:57
Харүмафүжи Бямбадорж 1983 оны хотын хүүхдүүдийн дээр баагаад байна. Харүмафүжиг дуудаж авч ирж шоронд хий. Олимпын аврага Түвшинбаяр 50 гарсан тул ”Иргэний үнэмлэх хуурамчаар үйлдсэн” хэргээр шоронд хий, Хадбаатар аврага шиг. Асашерёо Дагваоржыг насаа худлаа хэлээд 1980 оных гээд байвал шоронд барьж хорь. Улаан мөнгөгүй гуйлгачин чинь. 60,000 төгрөггүй байж. Хакүхо Даваажаргалыг 1985 оных гээд, цэвэрлэгч авгайг ”Эмч” гээд байвал, тэр цэвэрлэгч авгайтай нь хамт шоронд барьж хорь.
2020-10-14 22:26:42

2020-10-14 22:27:21

2020-10-14 22:27:26

2020-10-14 22:27:29

2020-10-14 22:27:32

2020-10-14 22:27:37

2020-10-14 22:27:41
sosorbaram ard kino teatraa aldchih vii geed sandarch battulgiig muulj bsiig ee
2020-10-15 07:39:10
Ануужин гэх хүүхэн Сумьяабазарт ганц бавуулчихаад эргээд ноцлоо до.. муу шулам
2020-10-16 01:51:58
Монгол Улсыг маань хэдэн дүнхүү бөхчүүд самрана гэж яаж хэн санахав дэ
2020-10-16 02:02:24
Өчигдөр давгадорж цирк дээр очоод уурлаад ганц цуппари хийсэн чинь хана нь нурсан гэж үнэн юм уу ??? Аймаар юм..
2020-10-16 08:46:49
Shuud shorond hiigeech, soyol ustgasan ulsiig!!!
2020-10-16 08:57:22
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.