Кристиано Роналдо Covid-19 халдвар авчээ
2020/10/14
Share |

Өдгөө 35 настай Кристиано Роналдо коронавирусийн халдвар авсан гэж Португал улсын хөлбөмбөгийн холбооноос мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Испанийн шигшээ багийн эсрэг нөхөрсөг тоглолтод оролцож, Ням гаригт УЕФА Үндэстнүүдийн цомын тэмцээнд Францын шигшээ багийн эсрэг тогложээ.

Португал улсын хөлбөмбөгийн холбоо шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан бүх тоглогчоо шинэ төрлийн коронавирусийн шинжилгээнд хамруулахад бүгдийнх нь хариу сөрөг гарчээ.

Одоогоор биеийн байдалд нь сайн байгаа бөгөөд ямар нэгэн хүнд шинж тэмдэг илрээгүй байна. 

 

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.