Аавын балгаас болж Э.Батшугар ”навс” унав
2020/10/16
Share |

Уран гоё ярьдаггүй ч давуу талаа болгосон Э.Батшугар энэ оны сонгуульд хоёр удаа бүдэрлээ. Аавынхаа намд элсэж, улстөрчийн хүү гэх зангарагаараа төрд аархаж явсан ч, аавынхаа тарьсан эвгүй үйлдлээс болж, хүмүүсийн өмнө улаан нүүрээ улалзуулан байж аль, аль сонгуульд ялагдал хүлээв. Ерөнхийлөгч асаны хүү боловч түүнд улстөрчийн шинэ төрх алга гэх хүмүүс ч цөөнгүй. Анхны эхнэрээсээ салсан, амрагийн хэлхээтэй явсан гээд намтар түүхт нь ч шарласан хуудас бий.

Гэвч гандан буурахгүй ганц бие хэвээрээ намдаа л үнэнч зүтгэхээр шийдсэн нь тус эс олов. Намбарваны хайртай ганц үр нь Э.Батшугар боловч ард түмэн нь өөрсдийгөө төлөөлүүлэхгүй гэдгээ удаа дараа илэрхийлсээр. Одоо түүнд СӨХ-ийн даргын сонгуульд үлдлээ гэж хүмүүс хошигнож сууна.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.