Уул уурхай “самардаг” доллар Мөнхөө
2020/10/18
Share |

Гэр хороололд оршин суудаг, орон сууцанд орох боломжгүй айл өрхүүдийг орон сууцжуулах зорилготой “Түмний байр” төслийг санаачлан, хэрэгжүүлсэн энэ залууг С.Мөнхбат гэнэ. “Ханан Шишгэд” ХХК-ийн захирлын албан тушаал хашдаг тэрээр 2011 онд аавынхаа үүсгэн байгуулсан уг компаниа өвлөж авчээ. Хориодхон насандаа хөрөнгөлөг, уул уурхайн том компанийг өвлөн авсан түүнийг цагтаа “доллар” Мөнхөө, “алтны” Мөнхөө, “жижиг” Мөнхөө ч гэж хочилж явсан тохиол байх юм. Учир нь тэр уул уурхайн салбарт оюутан байхаасаа эхлэн ажиллаж, амьдралаа холбосон. Уул, уурхайн чиглэлийн бизнесээр гаршиж явсан түүнийг салбарт нь мэдэхгүй хүн гэж ховор. Алт ч ухаж, хэд хэдэн уулыг сэндийчсэн түүнийг үнэтэй машин унаж, сэлгэж явахад хүмүүс доллар Мөнхөө гэж хочилсон юм санж.


Уул, уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй С.Мөнхбат арван жилийн сурагч байхаасаа давлиун зантай, сав л хийвэл өөдөөс өмөлзсөн хүнтэйгээ шулуухан гэгч нударга зөрүүлчихдэг зантай. Ямар сайндаа Академийнхаа багшийг нүдсэнээс болж сургуулиа төгсөж чадаагүй гэдэг. Хятадын бизнесийн компаниудтай харьцаж, байнгын харилцаатай байдаг тэрээр мөн л нударга зөрүүлснээсээ болж, төрийн хамгаалалтанд хүртэл хэсэг хугацаанд орсон  гэнэ. Гэвч 30 хүрээгүй насандаа уул уурхайн том босс болсон С.Мөнхбатад хятадуудтай хамтарч ажилласан гээд муудах бус харин ч мандаж явсан үе бишгүй олон бий түүнд. Хүмүүс хятадуудтай хамтарч ажилладаг болохоор “Ханан шишгэд” гэх компанийн нэрийг нь хүртэл “хужаа”-тай холбож тайлбарлах нь элбэг. Ханан гэдэг ууланд бөө хүн л очиж болдог бол, Шишгэд гол нь эх оронч гэгддэг бөгөөд гадагшаа гарч урсахгүй, эргээд эх орондоо цутгадаг цорын ганц гол учраас ийм нэр өгчээ. Өдгөө түүний компани 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай, жоншны болон нүүрсний уурхайтай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.


Түүнд бэлэн мөнгөн дээр сагсан баячуудын адилаар хөрөнгө цацаж аархдаг хобби байхгүй. “Түмний байр” орон сууцны хөтөлбөр санаачилж, өнгөрсөн жил 6 өрх, айлыг байр, орон сууцанд хамруулжээ. Тухайн үед залуухан хархүү “Түмний байр” орон сууц хөтөлбөр санаачиллаа гэхэд хүмүүс түүний ард хэн байгааг сониучирхан асуухад “миний ард дагз минь л байгаа” гэж хэнэггүйхэн хариулсан гэж байгаа.

Одоогоор төслийн дагуу 16 мянган айл байртай болъё гэсэн хүсэлтээ тавьж, цаашид төслийн дагуу иргэдийг орон сууцжуулах аянг үргэлжлүүлэх аж. Эх орноо сэндийчэж, эд баялгаа ухсан хүмүүст үйлийн үр нь эргээд ирдэг гэдэг. Мөнхөө үүнийгээ мэддэг учир эх орны баялгаа иргэн бүрт хүртээнэ гэсэн компанийнхаа урианы дагуу хүмүүсийг байртай болгох гэж зүтгэж яваа нь энэ. Хариуцлагатай уул уурхайн байгууллагын хувьд “Дулаан өдөр” аян, “Оюу толгойн” төсөлд ажиллаж байхдаа худаг ус гаргаж өгсөн гээд түүнд хийсэн сайн үйлсийн ажил тоймгүй байдаг юм байна.

 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
2020-10-18 23:06:38
Yu xutsaad xvn doromjlood bgaa yum be
2020-10-19 23:30:59
Luivarchin baijiij yu mungu tulj yum bichuuleed baigaan be?
2020-10-20 02:02:15
Muu hurelsvhiin sugnii vs
2020-10-21 00:13:55
Naad novsh chini olon uurhai samarch bgaa ard ni hvrelsvh bgaa !!!!!!!!!
2020-10-21 00:16:31
Turd heregtei hvv bn amjilt
2020-10-21 00:19:28
mundag zaluu ilvv ixiig xiigepei
2020-10-21 12:05:15
Кккк наад хүүг чинь бүүр гарал угсаагаао нь мэднэ.мэдээлэл авах нь холбогдоорой.яг аавынхаа компанийг өвөлж аваач,аав нь бараг компани гэж юу бдгыг ч мэдэхгүй уурхайд жолооч бсн өвгөн...компаний нэр нь өөр учир утгатай.юун уул уурхай юун түмний төлөө.болио миний хөгшин гэд хэлчүүл яадын ха ха ха
2020-10-22 00:32:06
яанаа удахгүй баахан хүн хулхидуулсан гээд бөөн юм болцгоох вий дээ
2020-10-22 13:03:32
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.