Д.Ганбат: Ковид тархсан байдалд албан тушаалтнууд бид буруутай
2020/11/19
Share |

Баянхонгор аймгаас сонгогдсон Д.Ганбат “бидон” Д.Ганбат нэрээрээ тун ч алдартай. Ард түмнийхээ эрүүл мэндэд хор нөлөөгүй сав тараасан гэдгээ илэрхийлээд амжсан. Онц байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон энэ үед УИХ-ын чуулган хүртэл онлайнаар явагдаж байгаа. Өнөөдрийн хурлаар шинэ гишүүд цагдаа нарт гомдоллож, салбарын сайдад нь хов зөөж байхад, зарим гишүүд машин дотроосоо чуулганд оролцдог болов. Харин өнөөдрийн “поп” сэдвийг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргалаа. Тэрээр “Хариуцлагагүй салан назгай байдлаас болж ковид цаашаа улам тархлаа. Албан тушаалтнууд бид хариуцлага алдан хүнд байдалд хүргэсэндээ нийт ард түмнээсээ уучлалт гуйж байна. Дотооддоо халдвар тараасанд УИХ-ын гишүүд бүх ард түмнээсээ уучлалт гуйх ёстой. Уучлалт гуйж буй анхны хүн нь би болж байна“ гэж хэлэн, бөхийлөө.  

Хотын дарга нь нойр, хоолоо хасна байж энд сууж байна гэж “өмөлзөж” байхад УИХ-ын Д. Ганбат чуулганы үеэр уучлалт гуйгаад зогсож байх. Шинэ гишүүдийн ээлжит “хошигнол” эхэлсээр. Нэг талаараа попорхож, одоо Засаг барьж байгаа намаа буруутгах хандлага ажиглагдаж байгаа ч гавъяат эмч Ж.Чинбүрэний маск оёод сууж байхаас хамаагүй сүртэй үйлдэл боллоо. 

УИХ-д гарч ирж чадахгүй байсаар энэ удаад сонгогдоод авсан Д.Ганбат гишүүний толгой овоо сийрэг ажиллаж байгаа бололтой шүү. Харин ард түмэн уучлалт гуйсхийгээд зогсож байгаа мань хүнийг хэр үнэлэх юм бол доо. Муу сэтгэхээр сайн хуулбарла гэдэг. Гадныхны улстөрийн соёлыг дуурайгаад авах ч хааяа гэмгүй шүү. 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.