Ц.Анандбазарын 30 саяын зангараг
2020/11/19
Share |

Цар тахал нэмэгдэж, хөл хорио тавигдсан эдгээр өдрүүдэд УИХ-ын чуулган цахимаар явагдаад байгаа. Энэ үеэр хөгжилтэй, хөгтэй юм их л болж байна. Зарим нь дотуур өмдтэйгээ хуралдаж, зарим маск ч оёж байх шиг. Ёстой л хийцгүйрнэ гэдэг энэ байх даа.

Бүр болоогүй нэг гишүүн Хуульзүй, дотоод хэргийн сайдруугаа хошуугаа онжуулаад зогсож байхад нөгөө нь ковид алдсан нь бидний буруу гээд ард түмний өмнө бөхийж ч байх шиг. Ард иргэд бараг олон ангит кино тоочиглож суухын оронд УИХ-ын чуулганы хуралдаанд чих тавьбал арай үзүүштэй зүйл олныг олж харах биз.

Гэтэл эдгээрийн хажууд “Сод Монгол”-ын Ц.Анандбазар шатахуун бэлэглээд л зангарагтай гэгч нь гараад ирлээ. Яг одоо бол, яг үнэндээ юу байна түүгээрээ гэдэг цаг шүү дээ.  Тэрээр Булган аймгийн онцгой комисст 30 сая төгрөгийн шатахуун хандивлалаа. Энэ мэтчилэн эрхэм гишүүд ядаж сонгогдож гарч ирсэн нутаг усруугаа нэг анхаарлаа хандуулж, харж хандаасай билээ.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Нөгөө нэг сахал нь хүүхэн шуухан худлаа үнэн хуралд суусан болсон шигээ. Хуншгүй нөхөр байжээ.
2020-11-20 23:45:36
Sain bainaa. Bayarlalaa.
2020-11-23 11:59:00
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.