Асгатын мөнгөний ордод “Түмний байр”-ын С.Мөнхбат хөрөнгө оруулалт хийнэ гэв
2021/02/10
Share |

Баян-Өлгий аймгийн Ногоонуур сумын нутаг, ОХУ-тай хиллэдэг бүсэд орших Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг Засгийн газрын 2019.01.16-ны өдрийн хуралдаанаар Баян-Өлгий “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн байдаг. Тодруулбал, УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолоор 16 ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай шийдвэрийг гаргасан. Уг тогтоолоор стратегийн ордод хамрагдсан Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж олборлолтын шатны үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, хөрөнгө оруулагч талтай хамтран ордыг олборлох боломжийг судлах үүргийг “Монголросцветмет” нэгдлээс ийнхүү “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлжээ.

1996 онд Асгатын мөнгөний ордын нөөцийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд бүртгүүлснээр 6.4 сая тн хүдэр, 72.6 мянган тн зэс, 2.2 мянган тн мөнгөний нөөцтэй гэж тогтоожээ. Нэмэлт хайгуул хийснээр нөөцийн зэрэг нэмэгдэх боломжтой гэж үздэг байна.

Тус ордод АНУ-аас 600 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх санал хүртэл ирж байлаа.

Тэгвэл тус ордыг “Түмний байр”-ын С.Мөнхбат худалдаж авахаар тохироо хийж байгаа гэх шум олон нийтийг гайхшруулж, хэвлэл, цахим орчинд шуугиан дэгдээгээд амжив.


Улсын мэдлийн, стратегийн ордыг худалдаж авахаар зэхэж буй С.Мөнхбат 20 гаруй настайгаасаа эхлэн уул, уурхайн салбарт хүч үзэж өдгөө “томчуудын” тоонд орхуйц хөрөнгөтэй, нөлөө бүхий нэгэн болсон аж. Уул, уурхайн магнат С.Мөнхбатыг “Түмний байр” төсөл хэрэгжүүлж орон сууцанд хамрагдах боломжгүй айл, өрхүүдэд байр бэлэглэснээр нь олон нийт андахгүй.

Түүнийг уул, уурхайн салбарынхан нь “доллар Мөнхөө” хэмээн хочилдог. Тансаг зэрэглэлийн автомашин, үнэтэй хөөрөг зэрэг эр хүний чимэг болсон эдлэл, хэрэглэлийг төрөл, төрлөөр нь сольж аархаж явдаг түүнд стратегийн ордыг өөрийн болгох нь цаг хугацааны л асуудал бололтой.

 

 


 

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Танайх одоо шаахаа болъё, худлаа луйварчин бацааныг л томруулж бичээд суухаа болъё.Мөнгө төлж бичүүлэхээ ч та болих хэрэгтэй Мөнхөө бацаан.
2021-02-10 19:12:23
Shaal hudlaa mungutei ch heh sjig луйварчин шүү дэ
2021-02-11 23:03:51
Ene bid 2 ch adilhan zalilan hiideg hvmvvs. Svvliin ved ih tomordog boljee
2021-02-18 10:33:58
Buun hyataduud zaliltsan bandi bna lee
2021-02-18 10:34:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.