“Аппрентис”-ын О.Амарболд Ардад оржээ
2021/02/19
Share |

Дэлхийн алдарт бизнесийн шоу нэвтрүүлэг Аппрентис - Монголд анх удаа зохион байгуулагдаж, 1,000 орчим шижигнэсэн залуусаас мэдлэг чадвараараа эн зэрэгцэхүйц 14 шилдэг залууг шалгаруулан өрсөлдүүлсэн. Нэвтрүүлгийн ерөнхий ивээн тэтгэгчээр хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч, 20 мянган хувьцаа эзэмшигчтэй, 21 охин компанийн бүрэлдэхүүнтэйгээр хурдтай өсөж яваа Ард Санхүүгийн Нэгдэл ХК (Ард) ажиллаж хүчирхэг Гүйцэтгэх Захирал шалгаруулан авч, жилийн 200 сая төгрөгийн цалин, урамшуулал бүхий гэрээ байгуулахаа зарласан. Энэ төрлийн нэвтрүүлгийг Монголдоо зориглон хийсэн Монгол ТВ-ийнхэнд үзэгчдийн зүгээс хүлээлтийг давуулж чадлаа гэж “онц” үнэлгээ өгөөд байгаа юм.

Хүч тэнцүүхэн залуус ширүүн өрсөлдсөөр хасалтын цаг мөчтэй тулгарахад нэг хоёроор нэвтрүүлгийг орхисоор байлаа. Гурав дахь дугаарт өгөгдсөн Ард Лайф ХХК-ийн даалгавар болох хувийн тэтгэврийн хуримтлалтай холбоотой хэсгээс нэвтрүүлгээ орхисон О.Амарболдын дэмжигчид түүнийг хасагдсанд сэтгэл дундуур байгаагаа цахим орчинд нилээд идэвхтэй илэрхийлээд байсан билээ. Тэгвэл О.Амарболдын дэмжигчдэд таатай мэдээ дуулгахад тэр Ардад ажилладаг болсон гэнэ шүү. Түүнээс ч илүү сонирхолтой нь хасагдсан даалгавар буюу хувийн тэтгэврийн хуримтлал санал болгодог Ард Лайф ХХК-ийн Үйл Ажиллагаа Хариуцсан Захирлаар ажиллаж эхэлжээ.

Тухайн даалгаварт багаа ахалж өрсөлдсөн тэрээр даруу, соёлтой, эелдэг гээд олон “сайн” тодотголын эзэн болоод байсан ба хасагдах мөчид: “Багтаа ялалт авчирч чадаагүйд намайг уучлаарай” хэмээн бурууг өөр дээрээ авсан нь дэмжигчдийн сэтгэл зүрхийг улам ч догдлуулаад авсан билээ. Аппрентис нэвтрүүлэгт оролцохоос өмнө Олон улсын болон Дотоодын томоохон компаниудад Гүйцэтгэх удирдлагын алба хашиж явсан туршлагатай түүнд тун боломжийн ажлын санал ирсэн ч сонгосон салбартаа үнэнч үлдэхээр шийдсэн гэдэг. Түүнээс чухам яагаад Азийн Хөгжлийн Банкийг биш Ард Лайф компанийг сонгосныг нь асуухад, “Өнөөдрийг өөрчилж чадахгүй ч, маргаашийг өөрчилмөөр байна, олон олон хүмүүсийн ирээдүйг гэрэлтэй байлгамаар байна” гэж хариулжээ. Урт биш хугацаанд үзэгчдийн хайр хүндэтгэлийг чамгүй татаж чадсан О.Амарболдод нийт Монголчуудынхаа өмнөөс амжилт хүсэж, гэгээлэг зорилго нь биелэхийг ерөөе.

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Ганхуягтай ажиллана гэхээр л харамсалтай юм. Ийм сайхан өсөх ирээдүйтэй хүүхдүүд уг нь их ухаантай хүн түшиж ажиллавал. Тэрнээс хэн нэгний бөгс долоодог хүн болох нь гамшиг юм даа.
2021-02-20 02:00:09
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.