Уянгын мелодрам, өр өвтгөм ямар ч зохиолыг хошин жанртай хослуулж, үзэгчдийн сэтгэлийг татаж чаддаг жүжигчин Г.Ундармаа хошин урлагийн тайзаа орхисноос хойш дэлгэцийн бүтээлд хүчээ дайчлах болсон. “Single ladies” киногоор дэбют хийж, кино урлагт өөрийн гэсэн содон, шинэлэг, өвөрмөц имижээ бүрдүүлж чадсан тэрээр шинэ киногоо эхлүүлжээ.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд #Удвал гэх постууд хөвөрснийг уншигч та анзаарсан байлгүй. Тэгвэл бүсгүйчүүдийн амьдрал, тэдэнд тулгамддаг асуудлыг хөндсөн уран бүтээл туурвисаар байгаа МУГЖ Г.Ундармаа нэрт зохиолч С.Удвал агсны амьдралыг хүүрнэх “Улаан цэцэг” гэх шинэ киноныхоо маркетингийг шинэлэг байдлаар хийсэн нь энэ аж. Цахим орчинг ашиглан маркетингаа амжилттай эхлүүлж чадсан уг кино ирэх онд нээлтээ хийхээр төлөвлөжээ.