АН-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү " АН-ын нэр угшилтай, төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс гэмт хэрэгт холбогдсон байвал өмөөрөхгүй, харин ч шалгуулна. Үзэл санааны хоригдол болгодог, үзэл санаа нь эрх баригчдад таалагддаггүй хүмүүсийг хавчин гадуурхах, айлган сүрдүүлэх, гэмт хэрэгтэн мэт ойлголт өгдөг, шууд ял өгдөг асуудал байсаар байна. Эхэндээ Э.Бат-Үүл даргын асуудалд бид тайван хандаж байсан. АН-ын бүлгийн дарга Д.Ганбатаар дамжуулж Улсын Ерөнхий шүүгч, прокурорт албан тоот хүргүүлсэн. Анхан шатны шүүхийн тогтоол одоо хүртэл ирээгүй байна. Өнөөдрийг хүртэл урьдчилан хориход хорьж байна" гэв.
М.АНХ-ЭНХ