Г.Амартүвшин: Койны арилжаанд хууль бусаар оролцвол эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон
2022/01/20
Share |

Инновац, цахим бодлогын байнгын хорооны УИХ-ын 2021 оны намрын чуулганы үйл ажиллагааны тайлан мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин  "Намрын чуулганаар хэлэлцэж баталсан чухал хуулиудын нэг бол Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль юм. Сүүлийн үед блокчэйн технологид суурилсан шинэ бүтээгдэхүүнүүд ихээр гарсан. Түүнтэй холбоотойгоор бид энэ хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан. Койны арилжаанд хууль бусаар оролцох, үнийн тогтолцоонд нөлөөлөх асуудал гарвал эрүүгийн хуулиар хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалттай болсон. Энэ хууль батлагдсанаар койн худалдаж авсан иргэдийг төр ямар нэгэн байдлаар хамгаалан даана гэсэн ойлголт байхгүй. Энэ бүтээгдэхүүнийг худалдаж авсан иргэд өөрсдөө эрсдлээ даах болно" гэв.

М.АНХ-ЭНХ

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.