Монгол Улсын гавьяат тамирчин, "King Tug" хочит Н.Төгсцогт Намиб Улсын тамирчин Сакариа Лукастай маргааш тулалдана. Уг нь Н.Төгсцогт Америк боксчин Вик Пасилластай өрсөлдөх байсан ч уг тамирчин “Covid-19”-ийн халдвар авсан тул ийнхүү солигдсон байна. Сакариа Лукас нь 37 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнээ 24 тулаан хийж, 23 ялж, ганцхан ялагджээ.Тэрбээр 2006 оноос хойш боксоор хичээллэж байгаа аж.
М.АНХ-ЭНХ