Тортогийг төгөл болгоно гэх сайдын үг олон нийтэд таалагдсан болов уу?
2022/01/21
Share |

БОАЖЯ-ны шинэхэн бөгөөд гэнэтхэн сонгогдсон сайд Б.Бат-эрдэнэ ажлаа авмагцаа "Таван толгой түлш" ХХК-ийн баруун, зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа.  Энэ үеэр стандартыг шинэчлэх, технологи, үйлдвэрлэлийн процессыг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж ярилцаж тохиролцжээ.

Улмаар Баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэх, шинэчлэн барих ажлыг 5-6 сарын хугацаатай шуурхай зохион байгуулах юм гэнэ. Шинэ үйлдвэр ашиглалтад оронгуут СХД-ийн нутагт байрлах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайдаар ахлуулан байгуулж өнөөдрөөс ажилдаа орохыг чиглэл болгожээ.

Үүгээр зогсохгүй баруун бүсийн үйлдвэрлэлийн ойр орчмын орчны бохирдлыг багасгах, нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон төгөл, цэцэрлэгт хүрээлэн байгуулах чиглэл өгч. Мөн шинээр барих үйлдвэртэй зэрэгцүүлэн асаалтыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судал гэжээ.

Яалтч үгүй олны хэл аманд өртөөд байгаа асуудлаас ажлаа эхэлж байна.  Харамсалтай нь түүнийг нь иргэд олон нийт хэр хүлээж авч байгаа юм бол доо.

М.АНХ-ЭНХ

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Люминогийн Лууяа нь “Луухаан” гэсэн үг. Лууяа нь Анхаа нь л даа.
2022-01-23 02:01:12
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.