Ц.Мөнхбаатар: Ачаа тээврийн үнэ хуучин үнэ рүү илүү ойртож байгаа
2022/01/21
Share |

Замын-Үүд болон бусад боомтын ачаа тээврийн асуудлаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. 

Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Боомтын үйл ажиллагааг сайжруулах ажлын хэсгийн Шадар сайд ахалж ажиллаж байгаа. Өдөр бүр цахимаар хуралдаж, үүрэг чиглэл өгөөд явж байна.

Шадар сайдаас хэд хэдэн чиглэл өгсөн. Мөн ачаа тээврийг төмөр замын өргөн царигаар татах авах хүсэлтээ урд хөршид тавьсан байгаа.

Хилийн 0 цэгээс тээвэр логистикийн төв хүртэл гурав орчим км газарт албаны жолооч нар тээвэрлэлт хийж байна. Тээвэрлэлтийн үнэ буулгах зорилгоор энэ ажлын хийж байгаа.

Чингэлгийн тоог нэмэх саналыг манай талаас байнга тавьж байгаа. Цаашид халдвар гарахгүй нөхцөлд чингэлгийн тоог нэмэх боломжтой бий.

Тээвэрлэлтийн хувьд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж байгаа. Ачаа тээврийн үнийн тухайд 2.5-3.5 сая төгрөг буюу хуучин үнэ рүү илүү ойртож байгаа гэдэг мэдээллийг албаны хүмүүс өгсөн” гэлээ.

М.АНХ-ЭНХ

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.