100 тэрбумын зээл олгох асуудалд хүүг биш зээл авах нөхцөлд илүү анхаарсан гэв үү?
2022/01/21
Share |

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Тэгвэл энэ талаар зарим иргэд өндөр хүүтэй зээл олгож иргэдийг биш банк дэмжээд байгаа юм уу, яг зээл авах дээрээ тулахаар битүү шаардлага тавьдаг, зээл очих ёстой хүмүүстээ бодит дүнгээр очиж чадах уу зэргээр сэтгэгдлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Уян хатан, таатай нөхцөл бүрдүүлэхийг хичээсэн. Жишээ нь Төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох юм уу, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай зэрэг нөхцөлүүдийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Хүү гэхээс илүүтэй зээл авах нөхцөл боломж дээр нь илүү уян хатан ажиллаж байгаа. Зээл авахыг хүсвэл өнөөдөр ч хүсэлтээ өгч болно. Богд банкны салбарууд дээр материалаа аваад очих хэрэгтэй. Өнгөрсөн алдаатай туршлагыг бодож хойш бүү суугаарай” гэв.

М.АНХ-ЭНХ

1 - 0
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Yu uildverluulex gesiin bol doo zailuul.
2022-01-24 03:36:23
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Зочдын сэтгэгдэлд сайтын зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй! тэмдэгт.