Хонхэрээдийн Б.Энхбатын гэр бүл гэмт халдлагад өртөж, амь насаа алдах шахжээ

2008/05/13
Share |
Хүмүүс:
Хонхэрээдийн Б.Энхбатын гэр бүл гэмт халдлагад өртөж, амь насаа алдах шахжээ

Хүргэнээ хятад аялгатай ярилаа гэж үзэн ядаж, амь насанд нь халдсан гэх Хонхэрээд овогт Б.Энхбат өөрт оногдсон ял зэмээ эдэлж, төрийн цээр хүлээхэд бэлэн байгаагаа саяхан өмгөөлөгчдөө албан ёсоор дамжуулжээ. Хэдийгээр түүний охин Э.Гуамарал найз залуугаа буу алдан хөнөөсөн эсвэл хэт үндсэрхэг үзэлдээ автаж хүргэнийхээ аминд хүрсэн эсэх нь тодорхойгүй байгаа ч Б.Энхбат ар гэрийнхнийхээ аюулгүй байдал, амь насанд ихэд санаа зовж байна. Саяхан түүний гэр бүлийн амь насанд халдсан аюул занал тохиожээ. Гэр хороололд амьдардаг түүний ар гэрийнхний амьдардаг байшингийн яндан дээр үл мэдэгдэх этгээд битүү хаалт тавьснаар угаартаж, эмнэлгийн тусламж авснаар амь аврагджээ. Энэ явдалд сэтгэл нь ихэд хямарсан Б.Энхбат өөрийн үйл лайг үүрч, зохих газраа хурдан очмоор байгаагаа холбогдох албаны хүмүүст нь мэдэгджээ.

Хэт үндсэрхэг үзлээсээ болж хүний амь насанд хүрсэн хэрэгт шалгагдаж буй Б.Энхбат Ганцхудагт сэтгэл санааны бэлтгэл өндөртэй, зохих хууль ёсны шийтгэлээ амсаж байна.

Охиныхоо найз залуу, урд хөршид сурч байсан оюутан залуугийн аминд халдсан хэргээр цагдан хоригдож буй Б.Энхбатыг өөрийнхөө охин Э.Гуамаралын өмнөөс хэрэг хүлээж байгаа гэх таамаглал ч бий. Ямартаа ч өнөөдрийг хүртэл хэргийг өөрийн биеэр хүлээж буй Б.Энхбат ард үлдэгсдийнхээ эрүүл мэнд, амь насанд туйлын ихээр санаа зовж байгаагаа амь насаараа батлан тангараглажээ. Энэ хэргийн улмаас түүний охин Э.Гуамаралыг хүчний байгууллага тодорхой хугацааны туршид цагдан хорьсон билээ. Одоогоор Э.Гуамарал батлан даалтанд хуулийн дагуу шалгагдаж байгаа билээ. Түүний гэр бүлийнхэнд халдсан энэхүү гэмт халдлагын эздийг Хятадууд гэх таамаглал газар сайгүй байна. Эрх чөлөөтэй байхдаа хятадуудын эсрэг тууштай тэмцэж, залуу үеийг ч тэмцэлдээ татан оруулж байсан нь түүнд цөөнгүй дайсныг бий болгосон. Түүний удирдлаганд байсан цэл залуу хүмүүс төрийн цээрлэл хүртсэн нь нэг биш.

Эх сурвалж: Монголын нэг өдөр

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.