Хүмүүс: Д Ганбаатар | Т Уянгалянхуа | |
"Макс" группийн ерөнхийлөгч Д.Ганбаатар түүний гэргий Т.Уянгалянхуа нарыг Монголын сайхан хосуудын нэгд зүй ёсоор тооцдог билээ. Бие биенээ халж сэлж, шинэчлэн залуужуулдаг дээдсийн хүрээнийхэн дундаа эднийхийг хамгийн тогтвортой гэр бүл гэх нь ч бий.
Өдгөө гурван ч хүүхдийн ээж болсон ч гоо үзэсгэлэнгээ алдаагүй сайхан бүсгүй Т.Уянгалянхуа кинонд тоглохоор шийдээд байгаа гэнэ. Хөренгө чинээгээрээ улсдаа толгой цохидог эрхэм Д.Ганбаатар эхнэртээ бэлэг барих тун ч дуртай нэгэн аж.
Гэхдээ түүний бэлэг энгийн жижиг зүйл байдаггүй. Тодруулбал тэрбээр урьд нь гэргийдээ "MNC" телевизийг бэлэглэж нэлээд шуугиан тарьсан.
Тэгвэл тэрбээр ээлжит бэлгээ аль хэдийнэ сонгосон төдийгүй энэ удаад уран сайхны киногоор бэлэг барих гэж байгаа гэнэ.
Т.Уянгалянхуагийн хувьд урьд нь гурван кинонд тоглож чамгүй сайн жүжигчин гэдгээ харуулаад авсан бөгөөд одоо тав дахь кинондоо тоглохоор зэхээд байгаа аж. Сонирхуулахад бүсгүй кинонд тоглосныхоо тоогоор хүүхэдтэй болно гэж ярьдаг бөгөөд гурван кинонд тоглож, гурван хүүхэдтэй болсон бөгөөд шинэ уран бүтээлийнхээ дараа дөрөв дэхь хүүхдээ төрүүлэх бодолтой байгаа гэсэн.