Ану: Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн ”ГЭХДЭЭ”...

2013/03/19
Share |
Хүмүүс: Ану | 
Ану: Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн ”ГЭХДЭЭ”...

Монголын рок попын ертөнцөд өөрийн гэсэн орон зайг хэдийнэ бий болгож чадсан дуучин Ч.Уранхолбоо буюу  Ануг шинэхэн хайраасаа хөл хүнд болжээ гэх мэдээлэл шуугиж эхэлсэн. 

 

Дуучин Ану энэ сарын эхээр бизнесийн ажлаар АНУ-ыг зорьсон бөгөөд тэнд байх үедээ энгийн хувцасласан нэгэн зургаа өөрийн "facebook" хуудаснаа тавьсныг нь харсан хүмүүс түүнийг жирэмсэн болж хэмээн сэтгэгдэлүүд үлдээж байсан юм. 

 

Харин энэ 7 хоногоос зарим шар хэвлэлүүдээр түүнийг шинэхэн хайраасаа хүүхэдтэй болжээ гэсэн мэдээлэл цацагдах болсон билээ. Уг мэдээллийн талаар тэрээр "Би наадах мэдээллийг чинь уншаад их гайхсан, учир нь би эх орондоо ирээд хэдхэн хонож байна. Энэ мэдээлэл ямар ч ор үндэслэлгүй мэдээ байна. Би найз залуудаа хайраа илчилсэн нь үнэн тэр маань Бээжинд надтай хамт сурч байгаа жирийн л монгол залуу. Бид одоогоор нэг нэгнээ таньж мэдэх үе дээрээ л явж байна. Гэр бүл болж, хүүхэдтэй болох талаар ярихад арай л эрт байна" хэмээсэн юм.

 


Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!