Монголиан Беверижс компаниас хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх дүрст зөвлөмж, вэб хуудас гаргалаа

2013/03/19
Share |
Хүмүүс:
Монголиан Беверижс компаниас хариуцлагатай хэрэглээг хэвшүүлэх дүрст зөвлөмж, вэб хуудас гаргалаа

Монголиан Беверижс компаниас “Оройг хэрхэн зөв боловсон өнгөрүүлэх вэ” кампанит ажлынхаа хүрээнд согтууруулах ундааны зохистой хэрэглээг хөгжилтэй энгийн аргаар хэрэглэгчиддээ хэвшүүлэх зорилго бүхий дүрс зөвлөмж, вэб хуудас гаргалаа.

 

Согтууруулах ундааны зохистой хэрэглээг олон нийтэд таниулах зорилготой Drink-Savvy кампанит ажлын хүрээнд явагдаж буй “Оройг хэрхэн зөв боловсон өнгөрүүлэх вэ” хэмээх кампанит ажлыг Сингапурын Азиа Пасифик Брюэрис группээс санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд тус группийн хөрөнгө оруулалттай Монголиан Беверижс компанийн М-Си-Эс Эй-Пи-Би ХХК, М-Си-Эс Дистрибюшн ХХК, СББТ ХХК, СББ ХХК зэрэг компаниуд нь Монголд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна.

 

Хэрэглэгчид www.haveagoodnightout.com вэб хуудсаар орж 6 сэдэв бүхий дүрст зөвлөмжийг үзэж таалагдсанаа сонгон, өөрийнхөө зургийг байршуулан сэтгэгдэл бичээд өөрийн найз нөхөд, дотны хүндээ согтууруулах ундааны зохистой хэрэглээг сурталчлахаас гадна өөрсдөө мөн дүрст зөвлөмж бүтээн уг вэб хуудсанд тавьснаар Lomo Camera, Apple iPod Shuffle, iPad Mini болон Heineken Sensation Bangkok 2013 партид хосоороо явах зочид буудал болон онгоцны билетний үнэ багтсан аялалын багц хүртэл хожих боломжтой.

 

Уг кампанит ажил нь 2013 оны 3-р сарын 18-аас эхлэн 2013 оны 4-р сарын 28 хүртэл 6 долоо хоногийн хугацаатай үргэлжилнэ. Тус компанийн олон нийттэй харилцах менежер О.Одонтуяа энэхүү ажлынхаа талаар “Манай бүтээгдэхүүнүүдийг хэрэглэгчид зөв зохистой, хариуцлагатай хэрэглээсэй гэж бид хүсдэг. Иймээс бид энгийн хөгжилтэй аргаар хэрэглэгчдиддээ согтууруулах ундааны зохистой хэрэглээг сурталчилж, насанд хүрээгүйчүүдийн хэрэглээ, хэтрүүлэн хэрэглэх, согтуугаар автомашин жолоодох зэрэг явдлуудыг бууруулахын төлөө энэхүү ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.” гэж ярилаа.

 

www.haveagoodnightout.com вэб хуудас нь Англи, Индонези, Кхмер, Лаос, Монгол, Тайланд, Вьетнам хэлүүд дээр гарсан ба  Камбож, Хятад, Индонези, Лаос, Малайз, Монгол, Шинэ Каледони, Шинэ Зеланд, Папуа шинэ Гвиней, Соломоны арлууд, Сингапур, Шри Ланк, Тайланд, Вьетнам гэсэн 14 оронд зохион байгуулагдаж байгаа юм байна.
Илүү дэлгэрэнгүйг www.haveagoodnightout.com вэб хуудаснаас үзээрэй.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.