”Хоёр ертөнцийн буудал” зургаан шагналд өрсөлдөнө

2013/03/20
Share |
Хүмүүс:
”Хоёр ертөнцийн буудал” зургаан шагналд өрсөлдөнө

Олон улсын театрын өдөр буюу энэ сарын 27-нд болох “Гэгээн муза Х” наадамд “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” гэсэн зургаан номинацид нэр дэвшээд байгаа юм.

Жүжигчид, бүжигчдээс бүрдсэн 50 гаруй уран бүтээлчдийн томоохон бүрэлдэхүүнтэй “Хоёр ертөнцийн буудал” жүжиг өнгөрсөн намрын сенсаац болж, үзэгчдийг цоо шинэ мэдрэмжээр ундаалж чадсан билээ. Францын алдарт зохиолч Эрик Эммануэль Шмитийн 1999 онд бичсэн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг “ТВ коктейль” хамтлаг Францын Элчин сайдын яамны албан ёсны зөвшөөрөлтэйгөөр Азид анх удаа тавьж байсныг эргэн сануулахад таатай байна. Ахуйн хүрээн дэх аар саархан бүхнээс ангид илүү агуу зүйлсийн тухай өгүүлэх “ТВ коктейль” хамтлагийн драмын анхны бүтээлийг “Мөрөөдлийн хөлөг онгоц” Монголын уран сайхны киногоор бидний танил болсон Ж.Сэнгэдорж найруулан, гол дүрүүдэд Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ц.Батхуяг буюу Амбий, Б.Навчаа, Л.Эрдэнэ-Очир “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин А.Өнөржаргал, Н.Цэнд-Аюуш, Д.Энхбаяр нар тоглосон юм.

Бас нэгэн баяртай мэдээ дуулгахад, удтал хүлээсэн “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжиг энэ сарын 22-ны үдэш 19.00 цагаас УДЭТ-т ганцхан удаа тоглох юм байна шүү.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.