Хүмүүс: |
Өнгөрсөн шөнө нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг Хайлаастад амьдардаг нэг гэр бүлийн долоон хүнийг аймшигтайгаар шатаасан ноцтой хэрэг гарчээ. Уг хэргийг энэ айлын хүргэн нь үйлдсэн бөгөөд хохирогчдын бие одоогоор маш хүнд 50-90 хувийн түлэгдэлтэй байгаа аж. Түлэгдсэн хүмүүст Түлэнхийн эмнэлгийнхэн анхан шатны тусламж үзүүлж, холбогдох эмчилгээг хийж байгаа ч тэдний биеийн байдал сайнгүй байгаа аж. Хэргийг тодруулбал, шөнийн 03 цагийн үед болсон байна. Хохирогчдыг унтаж байх үед хүргэн нь гэрт орж ирээд шууд бензин цацаж, шүдэнз зурсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. Эхнэрээ байнга хардаж зоддог байсан хүргэнээсээ охиноо салган гэртээ авчраад байсныхаа төлөө ийнхүү нэг гэр бүл аймшигт хэргийн золиос болж, долоон хүн түлэгдэж бэртжээ