Хүмүүс: Т Дэлгэрмөрөн | |
Зураг түүх, цаг хугацаа, хүмүүний зан төрх, ил тод олон үйл явдлын гэрч, баяр баясгалан, уйтгар гуниг, ололт амжилтын илэрхийлэл болон үлддэг. Тиймдээ ч хилийн чанад дахь хөгжингүй орны сэтгүүлч нар олны танил одод, сонин содон үйл явдлын хойноос үхэн хатан тэмцэлддэг билээ. Манайд бол олны танилуудын нэгэн хэвийн зураг сонин, сайтуудаар улиг болтол нийтлэгддэг. Уншигч та дуучин Дэлгэрмөрөн түүний эхнэр Жулиана нарын хамтдаа авахуулсан сонирхолтой зургийг харж байна.Авьяаслаг дуучны эхнэр жирэмсэн явааг харахад хэдэн жилийн өмнөх зураг гэдгийг таахад бэрх биш нь лавтай. Эхийнхээ хэвлийд ааваараа энхрийлүүлэн байгаа Дэлгэрмөрөнгийн охин өдгөө бол түүнтэй сүүний рекламанд тоглож, аль хэдийнэ “олны танил” болж амжсан юм. Донжтой хувцаслаж, ямагт нүдний шилтэй олны нүдэнд өртдөг Жулиана нүдний шилгүй байхдаа иймэрхүү төрхтэй юм байна.