Хью Хефнер: Дэлхийн өнцөг булан бүрт хүн болгон секс хийж байна шүү дээ

2013/03/20
Share |
Хүмүүс:
Хью Хефнер:  Дэлхийн өнцөг булан бүрт хүн болгон секс хийж байна шүү дээ

Энэ эрхмийг танилцуулах нь илүүц биз ээ. “Playboy” гэдгээр нь дэлхий даяар  таньдаг болоод хэдийн 60 жил болж. Эрчүүдийн мөрөөдлөөр амьдарч байгаа энэ эрхмийн талаар олон асуулт бидний толгойд эргэлддэг. Чухамдаа Хью Хефнер гэж “хэн” бэ? Яаж дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартай нэгэн болсон бол? Сайхан хүүхнүүдийг татдаг нууц нь юундаа байна? Энэ мэтчилэн олон асуултад хариулт авахаар ноён Хью Хефнерийн ертөнцөөр аяллаа.

 

 

Өнөөдөр “Playboy” сэтгүүл дэлхийн 37 оронд албан ёсоор хэвлэгдэн гарч байна. Үүнээс манай улс 32 дахь албан ёсны төлөөлөгч нь болсон. Хамтын ажиллагааныхаа хүрээнд өнгөрсөн сар “Playboy-Mongolia”сэтгүүлийн хамт олон бид АНУ-ын Лос-Анжелес дахь “толгой” компаниа зорьсон билээ. Ноён Хью Хефнер биднийг өөрийн харшдаа удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хүлээн авч, туршлагаасаа хуваалцаад зогсохгүй цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр болсныг уншигч та бүхэндээ дуулгахад таатай байна. Ноён Хью Хефнер ази тивд албан ёсоор гурван орон сэтгүүлийг нь гаргадагаас “Playboy-Mongolia”хурдацтай дэвшилтээрээ нөгөө хоёроо хошуулчилж, улмаар европын улсуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүрч байгааг онцлон дурдсан юм. Мөн тэрээр Монгол бүсгүйчүүдийн байгалиас заяасан гоо сайхныг биширч, цаашид playmate бүсгүйчүүдийн натурал гоо сайхан дээр түлхүү анхаарахаа хэлсэн билээ.

 

 

 

PB: Эмэгтэйчүүдийн талаар юуг анх сурсан бэ?

Хефнер: Нэг юмыг анх ажиглаад гайхаж билээ. Эрчүүд өөрсдөө эхэлж сээтэгнэж, өвөртөө оруулчихаад дараа нь эмэгтэйчүүдийг буруутгаж, сексийг “бузар” гэж ярих юм.  Яг үнэндээ дэлхийн өнцөг булан бүрт хүн болгон секс хийж байна шүү дээ. Тэгээд ч секс бол гэр бүл, хүн төрөлхтөн оршин байхын нэг эх үүсвэр. Харин жинхэнэ бузар зүйл бол энхийн цагт дайныг өдөөх, нэгнээ гадуурхах,  гэмгүй нэгнээ хороох зэрэг юм шүү дээ.

 

PB: Эмэгтэйчүүдтэй харьцахдаа эр хүн юун дээр анхаарах хэрэгтэй вэ?

Хефнер: Тухайн хүнээсээ л болно дооинээв.Үнэхээр тэр эмэгтэйнхээ сэтгэлд хүрэхийг хүсч байгаа бол бууж өгөхгүй л байх хэрэгтэй. Болж өгвөл бүсгүйгээ анхаарч, халамжилж, хүндэлж мөн сонсож бай. 

 

PB: Зайнаас харьцах ёстой хүүхнүүдийг бол та хараад л мэднэ биз?

Хефнер: Хараад мэдэх нь ч юу юм, ер нь жаахан ажиглаад л мэдэрнэ дээ. Бусад эрчүүдийн адил надад гэгээлэг, хөгжилтэй,  хэт шүүмжлэгч биш эмэгтэйчүүд таалагддаг.

 

PB: Кристал твиттерээрээ таны зүрхийг шархлуулахгүйг хичнээнэ гэж жиргэсэн байна лээ. Тэр таны зүрхийг шархлуулах болов уу?

Хефнер: Хэрвээ чи хэн нэгэнд хайртай болсон л бол зүрх шархлах магадлалтай гэсэн үг. Би угаасаа романтик хүн болохоор хэзээд ямар ч зүйлд бэлэн байдаг. Тэр тусмаа аз жаргалгүй гэрлэлтэд. Бэлэн байсан нь ч дээр. Миний бодлоор хэн ч чадвар, үнэ цэнээ алдвал зүрх нь шархалж, амьдрах чадвараа хүртэл алдах болно. Тэгэхээр Кристал намайг гомдоосон ч, гомдоогоогүй ч өөрчлөлт гарахгүй. Өнөөдөр Кристал намайг хайрлаж байна. Бид одоо аз жаргалтай байгаа нь хангалттай.

 

PB: Хэн таны зүрхийг шархлуулсан бэ?

Хефнер: Нуулгүй хэлэхэд, миний анхны эхнэр. Яагаад гэдгийг чи миний оронд өөрийгөө тавьж үзээд мэдрэх болно. Бид гэрлэхээр төлөвлөж байгаад л гэрлэсэн.  Милли бид хоёр сургуульд сурч байхаасаа л үерхэн улмаар сүй тавьж,  төлөвлөснөөрөө хурим хийх байсан. Гэтэл яг хуримын өмнө тэр...

 

PB: Playboy сэтгүүлийн түүхэн дэх хамгийн онцлох амжилт?

Хефнер: Нийгэм, сексийн талаарх нийтлэлийн бодлогоо өөрчилсөн явдал. Мэдээж хэрэг Playboy өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг дангаараа хийгээгүй л дээ. Гэхдээ эндээс би нэг л зүйлийг баттайгаар хэлэх байна. Сэтгүүл гарснаар ганц миний ч биш дэлхий дахинд бэлгийн эрүүл, зөв чиг хандлага бий болоход нөлөөлж чадсан.

 

PB:Эрчүүд таны амьдралыг мөрөөддөг. Харин та хэн нэгэн хүний оронд  байхыг хүсч байсан уу?

Хефнер: Би Хью Хефнерээрээ л үлдмээр байна инээв. Жаахан байхдаа кино үзээд гол дүрийнх нь оронд өөрийгөө орлуулж, эсвэл хэн нэг уран бүтээлч, жүжигчний оронд байхыг хүсдэг байсан. Гэхдээ бусдын амьдралаар амьдархгүйгээс хойш ганц олдох насандаа аз жаргалтай амьдрах нь л чухал. Playboy сэтгүүл тансаг хэрэглээ болон элит амьдралын талаар түлхүү нийтэлдэг.  Гэхдээ би амьдралынхаа турш нэг л зүйлийг ойлгосон. Юу гэхээр хүн хичнээн их мөнгөтэй байгаад олон зүйл худалдаж авахдаа гол нь биш, амьдралд хэрхэн хандах вэ гэдэг нь чухал. Хэрэв чи эрүүл л байвал нас бол зүгээр л тоо.  Амьдрал дэргэд чинь цэцэглэж байна.  Чи ч гэсэн нэг цэцэглүүлэх гээд үзээрэй…

Ярилцлагын дэлгэрэнгүйг “Playboy-Mongolia” сэтгүүлийн шинэ дугаараас

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!